Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгө”-ийг 100 хувь олгох шийдвэрийг энэ сарын 4-ний өдөр гаргасан. Тэгвэл “Хүүхдийн мөнгө”-ийг хэрхэн авах талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодруулсан юм.
Тэрбээр “Өнгөрсөн онд Засгийн газар шинээр бүрдэхэд Монгол Улсын эдийн засаг хүнд, нэгхэн хувьтай байсныг ард иргэд мэдэж байгаа. Энэ эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор “Хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгож байсан. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар 100 хувь олгох шийдвэр гаргасан. Авч чадаагүй үлдсэн 40 хувийн “Хүүхдийн мөнгө”-ийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцож нөхөж олгоно. Эцэг, эхчүүд “Хүүхдийн мөнгө”-ийг ямар дансаар авдаг байсан тэр дансаа шалгах хэрэгтэй. Хуучин дансаар чинь л хүүхдийн мөнгө орно” гэлээ.
Мөн “Хүүхдийн мөнгө”-ний эх үүсвэрийг хаанаас гаргаж байгаа тухай лавлахад Монгол Улсын төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ орлогын 60 гаруй тэрбумыг ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ зориулж байна гэсэн юм.