Өвөлдөө утаатай, зундаа тоостой болохоор иргэд зуны улиралд зусландаа гарахыг ихэд хичээнэ. Хүн ам хотод олширч байгаагийн хэрээр зуслангийн айлууд ч олон болжээ. Гэтэл эрүүл мэндээ бодож зусландаа гарч байгаа боловч эргэн тойрондоо хог овоолоод, айл бүр жорлон ухаад байвал харин ч эсрэг үр дүн гарах магадлалтай.
Зуслангийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгатай ярилцсанаа хүргэж байна. Хэрвээ танайх зусланд гардаг бол, гарахаар төлөвлөж байгаа бол энэ ярилцлагыг дуустал нь уншихыг зөвлөе.
-Нийт хэчнээн зусланд, хэдэн айл гардаг вэ?
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 26 ам бүхий 23872,2 га газрыг зуслангийн бүс гэж нэрлэж, төлөвлөлт хийгдсэн байдаг. Зуны улиралд 25 мянга, өвлийн улиралд 6000 орчим айл өрх зуслангийн бүсэд гардаг судалгаа бий.
-Айлуудын хог нэлээд асуудал үүсгэдэг. Хог ачих, түүнийг цуглуулах гэх зэрэг ажилд хэр анхаарч ажиллах вэ?
-Гудамжны буланд хогоо хаяад, хэсэг хугацааны дараа тэр нь нийтийн хогийн цэг болчихдог явдал бий. Үүнээс сэргийлэхийн тулд хог хаях эрсдэлтэй байрлалуудад мэдээллийн самбар байрлуулж, хамгийн ойрхон хогийн цэгийн байрлалыг метрээр зааж өгсөн.
Иргэд маань нэг үеэ бодвол ухамсартай болсон. Хогоо уутанд хийж, зарим нь ангилаад хаяж байна. Манай зүгээс дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хогийн цэг хүрэлцэхгүй байгаа газруудад нэмж том багтаамжтай, тагтай хогийн савууд байрлуулах хүсэлт гаргаж, судалгааг дүүргүүдээс гаргуулан авч УБЗАА-д санал хүргүүлсэн. Хавар ногоон бүсийн их цэвэрлэгээг хамтран зохион байгуулсан. Ингэхдээ анх удаа голын эх, ойн сан бүхий газрыг цэвэрлэсэн юм. Удахгүй модонд уясан хадаг, зуслангийн бүсийн овоонуудыг шашны байгууллагуудтай хамтран цэвэрлэнэ. Оршин суугчдын оролцоог хангаж, хамтарч хийсэн ажил үр дүнтэй байдаг болохоор аль болох зуслангийн иргэдийг энэ ажилд оролцуулах болно.
-Дээхнэ үед “Эмч нарын зуслан”, “Зохиолчдын эвлэлийн зуслан” гэх мэт байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалттай байхад олон айл дундаа нэг жорлон хэрэглэдэг байсан. Гэтэл орчноо бохирдуулдаг, хөрсөө бохирдуулдаг нүхэн жорлонг өнөөдөр айл бүр гаднаа байршуулах болжээ. Нөхцөл байдал ямархуу байна?
-Суурьшлын бүсэд байгаа жорлонгуудын ердөө 2 хувь нь л сайжруулсан, бетон доторлогоотой. Энэ нь хөрс, усны бохирдол, нянгийн бохирдлыг үүсгэж таны амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тул ариун цэврийн байгууламжуудаа эхнээс нь стандартын дагуу барьж байгуулаарай гэж зөвлөх байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлага хангасан 6 хаалгатай бохирыг нь соруулдаг нийтийн ариун цэврийн байгууламжийг Чингэлтэй дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 9 ширхэгийг өмнө нь барьсан байдаг. Энэ мэдээж хангалттай биш л дээ.
-Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Аж ахуйн нэгж, байгууллагуудын нүхэн жорлонг стандартын дагуу барих шаардлагыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тавьж, зөвлөмжүүд өгч эхэлсэн. Хөрс, усыг бохирдуулдаггүй стандартын ариун цэврийн байгууламжийг хэрхэн барих аргачлал бүхий “Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ” товхимолыг Эрүүл мэндийн яамтай хамтран гаргасан. Энэ товхимолд мөн усны чанарыг муутгахгүй байх, ногоон байгууламж байгуулах, хог хаягдлыг дахин ашиглах, эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөмжүүд орсон. Мөн “Зуслан” аппликэйшн, мэдээллийн төвөөс үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ариун цэврийн байгууламжуудыг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийг Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. 1500 айл өрхийн нүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар сольж, ялгадсыг бордоо болгон худалдах, үр дүнг нь нийтэд таниулж, улмаар түгээх зорилготой төсөл юм.
Энэ жилээс эхлэн 6-10 дугаар сарын хооронд Жигжид, Шарга Морьтын зуслан салдаг замын баруунтаа Зуслангийн товчооны Мэдээллийн төвийг ажиллуулж эхэлсэн.
-Ер нь зуслан өнөөдрийг хүртэл эзэнгүй, зохион байгуулалтгүй юм шиг л явж ирлээ. Үүнийг цэгцлэх, зохион байгуулалтад оруулах арга тал бий юу?
-Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчоо 5 орон тоотой. Энэ жилээс эхлэн 6-10 дугаар сарын хооронд Жигжид, Шарга Морьтын зуслан салдаг замын баруунтаа Зуслангийн товчооны Мэдээллийн төвийг ажиллуулж эхэлсэн. Хамгийн наад захын Салхит, хамгийн цаад талын Их, бага Баянгийн зуслангаас ирэхэд ч ойр дөт байхыг бодолцсон. Зуслангийн товчооны мэдээллийн төвөөс Байгаль орчны газраас үзүүлдэг бүх үйлчилгээ, мэдээллийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар авч болно.
Зохион байгуулалтын тухайд энэ жилээс эхлэн жижиг амуудад нэг, томоохон амуудад хэд хэдэн зуслангийн зөвлөлийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зөвлөлийн дүрмийг боловсруулаад байгаа. Иргэд өөрсдөө хүсвэл зусландаа СӨХ-ийн зарчмаар ажиллана гэж энгийнээр ойлгож болох юм. Хамтаараа зөвшилцөөд харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, тохижилт, ариун цэврийн байгууламж, орц гарц, зам зэргээ шийднэ гэсэн үг. Бидний зүгээс иргэдийн уулзалтуудыг зохион байгуулж энэ талаар танилцуулга хийж өгнө.
-Зусланд байгаль хамгаалагчид байдаг уу. Тэд яг юу хариуцдаг хүмүүс вэ?
-Зуслангийн бүсэд нийт 11 байгаль хамгаалагч ажилладаг. Эдгээр хүмүүс та бүхэнд байгаль орчны талаарх хууль, журмуудыг сурталчилж, хууль хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ байгаль орчны эсрэг гэмт, хэрэг зөрчлийн мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх үүрэгтэй. Байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг ч эдгээр хүмүүсээс авдаг. “Ойн цагдаагийнх” гэж нэрлэдэг байсан улаан дарцагтай хашаагаар нь тэднийг хялбархан олж болно. Ногоон бүсэд төрийн үйлчилгээг хүргэж, хууль сахиулдаг хүндтэй бас амаргүй ажилтай эдгээр хүмүүс дээд боловсролтой, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид байдаг юм. Тэдний тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлж байгаарай гэж иргэдээсээ хүсье.
ЗУСЛАНГИЙНХАА БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН УТСЫГ ТЭМДЭГЛЭЭД АВААРАЙ:
№ |
Байгаль хамгаалагч |
Хариуцсан газар нутаг |
Утас |
Төвийн хэсэг |
|||
1 |
Д.Ганбат Хэсгийн ахлагч |
ЧД-ийн 19-р хороо, Шадивлан, Зуун мод, СБД-ийн 19-р хороо, Яргайтын богино, Гоодой |
98981121 95770017 98463002 |
2 |
Д.Болд-Эрдэнэ |
ЧД-ийн 17, 18-р хороо, Чингэлтэй Зүрх уул |
89461838 99771838 |
3 |
М.Саруул |
ЧД-ийн 19-р хороо, Майхан толгой |
99200882 98980592 |
4 |
М.Мөнхнайрамдал |
ЧД-ийн 19-р хороо, Жигжид, Өвөр гүнт |
99914480 |
5 |
Д.Ганбаатар |
СБД-ийн 19-р хороо, Хандгайт, Хандгайтын богино, Баянбулаг |
95695687 88756487 |
6 |
С.Хүрэлсүх |
СБД-ийн 19-р хороо, Их,Бага баян |
|
7 |
Д.Доржрагчаа |
СБД-ийн, 19-р хороо, Санзай |
96644084 99122036 |
8 |
А.Ганболд |
СБД-ийн 19-р хороо, Шарга морьт, Хуурай мухар |
99813533 96672067 88672067 |
9 |
В.Бүрнээбазар |
СБД-ийн 20-р хороо, Бэлх |
93042404 |
10 |
Б.Ганширэм |
СБД-ийн 22-р хороо, Сэлх |
96676939 |
Гачуурт хэсэг |
|
||
11 |
Ц.Цогбаатар Хэсгийн ахлагч |
БЗД-ийн 20-р хороо, Дээндий |
99958874 95118186 |
12 |
Х.Чингис |
БЗД-ийн 11-р хороо, Намдаваа |
99757967 |
13 |
Д.Төмөрбаатар |
БЗД-ийн 11-р хороо, Сүүл даваа, Хонхор |
94825488 89935488 89835488 |
14 |
Я.Бямбажав |
БЗД-ийн 20-р хороо, Улиастай, Зүүнсалаа |
88642918 99298115 |
15 |
Х.Бямбаа |
БЗД-ийн 20-р хороо, Гачууртын Шар хоолой |
95858920 88189436 |
16 |
Д.Нацагдорж |
БЗД-ийн 20-р хороо, Хуандай |
99033851 |
17 |
Я.Банзрагч |
БЗД-ийн 20-р хороо, Гачуурт тосгон, Гүнжийн хоолой |
96648294 95154586 |
18 |
П.Өлзийтогтох |
БЗД-ийн 20-р хороо, Улиастайн баруун салаа |
99965470 88985470 |
19 |
Ц.Ганбат |
Налайх дүүрэг |
80160655 88443904 |
20 |
Г.Доржсүрэн |
Багануур дүүрэг |
99882105 93019423 |
21 |
Б.Санжмятав |
БЗД-ийн 20-р хороо, Улиастайн Баянгол |
98142154 88878104 |
Толгойт хэсэг |
|
||
22 |
Д.Жамбажамц /Хэсгийн ахлагч/ |
СХД-ийн 01-р хороо, Баянгол ам |
99193852 91193852 |
23 |
П.Мягмарсүрэн |
СХД-ийн 21, 25-р хороо, Толгойтын Баруун салаа |
99420417 91170417 93019453 |
24 |
Н.Дорж |
СХД-ийн Баруун туруун |
95711144 |
25 |
Б.Адъяасэд |
СХД-ийн 25-р хороо, Толгойтын Зүүн салаа |
96075459 |
26 |
Д.Батсайхан |
ХУД-ийн 12-р хороо, Биокомбинат |
89731455 99731455 |
Партизан хэсэг |
|
||
27 |
М.Ганчөдөр |
СХД-ийн 21-р хороо, Цагаанчулуут, Бороож |
91189146 |
28 |
Ө.Ганбаяр |
СХД-ийн 21-р хороо, Шар хад хэсэг, Сүүж уул |
95922462 98277703 |
29 |
Ж.Даваадэмбэрэл |
СХД-ийн 21-р хороо, Нарийны ферм |
99746427 |
30 |
Ё.Даваадорж |
СХД-ийн 21-р хороо, Халзан мухар |
96604820 |
31 |
П.Бямбажав |
СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгон |
91900891 99992164 |
32 |
Ц.Батбаатар |
СХД-ийн 21-р хороо, Сааль дүүрэн |
96671083 96681083 |
33 |
Б.Цэцэг-Өлзий |
СХД-ийн 21-р хороо, Ар гүнт, Гүнтийн шар хад |
91646321 |
Иргэд хуулиа сайн мэдэхгүйгээс болж байгалийн дагалт баялаг самар, жимс, унанги модыг зохих эрхийн бичиггүйгээр ойгоос авах, болц гүйцээгүй үед түүх, торлог тайрах, газрын хэвлийг дур мэдэн тэгшлэх, голын эргээс хар шороо авах, худаг ухах, хавар намрын хуурайшилтын үеэд ойд зорчих зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.
-Шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил зуслангийн бүсэд хэр байна вэ?
-Цөөнгүй ажил бий. Энэ удаа зуслангийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх ажлыг онцолмоор байна. Наймдугаар сард “Зуслан” нэртэй аппликэйшн, цахим хуудас ашиглалтад орно. Байрлалаа оруулах төдийд л хамгийн ойрхон төрийн, нийтийн, худалдаа үйлчилгээний газруудын мэдээлэл, орчны экосистемийн онцлог, хөрс, усны бохирдлоос сэргийлэх, ногоон байгууламж тарьж ургуулах зөвлөмж тэр байтугай ойрхон байгаа худгуудын усны найрлагын мэдээллийг ч харьцуулалттайгаар авах боломжтой болно. Зөрчлийн мэдээллийг зургаар баримтжуулж, өргөдөл гомдлыг утсаараа өгөх шийдэл бий. Зуслан гардаг иргэдийн байнгын хэрэглээ болно гэж найдаж байгаа.
What3Words гэх 3м х 3м хэмжээтэй нэгж талбар бүрийг 3 үгээр илэрхийлдэг хаягжилт олон улсад хүчтэй дэлгэрч байгаа. Тэрхүү технологиор зуслангийн ямар ч байрлалыг хялбар олох боломжтой юм.
-Зуслангийн хамгийн тулгамдсан асуудал гэвэл та юуг нэрлэх вэ?
-Хаягжилт болон орц гарцтай болох асуудал гэж хэлнэ. Өмнө нь байшин цөөн, хашаатай айл ховор байсан болохоор болж байсан байх. Одоо бол зуслангаас айл олно гэдэг бол амаргүй ажил. Үүнийг бид нэгдсэн хаягжилт хийгдэх хүртэл технологи ашиглан шийдье гэж төлөвлөж байгаа. Английн What3Words гэх 3м х 3м хэмжээтэй нэгж талбар бүрийг 3 үгээр илэрхийлдэг хаягжилт олон улсад хүчтэй дэлгэрч байгаа. Тэрхүү технологиор зуслангийн ямар ч байрлалыг хялбар олох боломжтой юм.
Орц-гарцыг чөлөөтэй болгож түргэн тусламж, гал түймрийн машин орох боломжийг бүрдүүлж өгөх нь өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлаа хангах чухал ажил. Иргэний хуулиар ч зохицуулсан харилцаа, орц гарцыг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ ажлыг нийслэлийн Газрын алба, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар хамтран хийхээр удирдамж гарч байгаа.
-Голын хөндий, ойн захад айл бараг байдаггүй байв. Одоо гэтэл ой, усны санд газар эзэмших асуудал их болжээ. Үүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?
-Манайх намайг бүр хүүхэд байхаас л Шарга морьтын зусланд гардаг байсан. Тухайн үед ой дотор, ойтой залгаа байшингууд байдаг гэхдээ одоогийнхоос хамаагүй цөөн байв.
Сэлбэ гол ус ихтэй, хөндий нь тэр чигтээ намаг, хур ихтэй жил үерлэдэг байсан болохоор голын ойролцоо айлууд байшин барьдаггүй байлаа. Хүмүүс сайн санаж байгаа байх. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хур тунадасны горим өөрчлөгдөж горхи, булаг ширгэх, урсац багасах, цэвдэг хайлж намаг алга болох явдал бидний нүдэн дээр эрчимтэй явагдаж байна. Байгалийн хязгаарлалт нь алга болохтой зэрэгцээд суурьшил хүчтэй түрж, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Иймд байгалийн аргаар голын урсцыг нэмэгдүүлэх, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс 50 метрт хууль бус суурьшлыг зогсоох зорилгоор энэ жил Улиастай, Сэлбэ, Түргэний голын эх, хөндийн 100 га газарт ойжуулалт хийх ажил эхлээд байгаа. Ой, усны сан бүхий газарт газар эзэмшиж, ашиглах нь экосистемийн үйлчилгээ илүү хүртэх давуу талтай боловч ойн түймэр, хортон шавжны нүүдэлд өртөх, үерийн аюулын дунд байдгаараа сул талтай.
Ер нь бол ой, усны сан бүхий газрын төлбөрийг хотын төвийн газрын төлбөртэй ижилтгэх замаар дээрх газруудад газар эзэмших сонирхлыг бууруулах, экосистемийн үйлчилгээний төлбөр тооцож хуримтлагдсан орлогоор байгаль орчныг хамгаалах ажлыг санхүүжүүлдэг олон улсын туршлага бий. Манай улсад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгаа.
-Та өөрийнхөө фэйсбүүк, твиттерт ногоон бүсийн олон амьтны талаар мэдээлэл оруулдаг. Зусланд хэр их амьтад байдаг юм бэ. Иргэдэд тэд аюултай юу, иргэд тэдэнд аюултай юу?
-Манай Нийслэлийн байгаль орчны газар нийгмийн сүлжээнд идэвхтэй ажиллахыг хичээдэг. Орчин цагт техник технологийн дэвшил ашиглахгүйгээр, иргэдийн мэдээлэл, оролцоогүйгээгээр байгаль хамгаалах учир дутагдалтай. Энэ жилээс байгаль хамгаалагчид маань байршил тодорхойлж, зөрчил мэдээлэх олон функц бүхий төхөөрөмж, эргүүл хяналтын дронтой болж байгаа. Зэрлэг амьтдын тооллого, судалгаа явуулахад бас давхар ач холбогдолтой юм. Нийслэлийн ногоон бүсэд ан хийхийг бүрэн хориглосон байдаг тул суурин газартай залгаа гэхэд харьцангуй олон төрлийн амьтадтай. Өвс тэжээлийн хомсдолтой өвөл, хаврын улиралд зэрлэг амьтад зуслангийн бүсэд орж ирэх явдал цөөнгүй тохиолддог. Энэ хавар бид анх удаа зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг 13 цэгт зохион байгуулсан.
4 тонн хужир мараа, 100 боодол өвс тарааж байршуулсан. Тэжээл тавьж байхад хүнээс айхгүй хүрээд ирж байгаа юм. Мөн энэ 6 дугаар сард тархац нутаггүй болсон Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны 52 толгой тарвагыг БЗД-ийн Дээндий, СХД-ийн Шархадны аманд тус тус аваачиж тавьсан. Байгалийн голомтот халдварт өвчнөөс сэргийлэх, амьтдаа хамгаалах зорилготой хийгдсэн ажил. Явцын мониторинг хийж очсон. Нутагшилт сайн байна билээ. Зуслангийн ойд зэрлэгшсэн ноход элбэгшин хэрэм, жирх, гөрөөс зэрэг амьтан барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал удаа дараа гарсантай холбогдуулан Хот тохижилтын газартай хамтран 1, 4 дүгээр саруудад устгал явуулсан байгаа. Одоогоор Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарсан "Хавхгүй нийслэл" аян үргэлжилж байна. Амьтныг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж агнадаг явдлыг зогсооход хувь нэмрээ оруулж урхи, хавх авчирсан иргэд, байгаль хамгаалагчдыг 3-аас доошгүй настай шилмүүст модны суулгацаар урамшуулж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.