Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбоотой мэдээлэл хийж байна. Тэрбээр, "Манай нэр дэвшигч арван аймаг, долоон дүүрэгт ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгууль тун хүнд нөхцөлд боллоо. Гэхдээ үнэн ялдаг юм байна. Одоогийн байдлаар 50.7 хувийн саналтайгаар манай нэр дэвшигч ялалт байгуулаад байна. Бидний уриа "Монгол ялна". Үнэхээр Монгол яллаа. Монголчууд эд мөнгөнд бус монголын ард түмэн үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө саналаа өглөө. Мөнгөний сонгууль цаашид явахгүй юм байна гэдгийг өнөөдөр харууллаа" гэв.
Харин АН-ын нийслэлийн сонгуулийн штабын дарга Д.Баттулга "Бид их мөнгөний эсрэг бид ажилласан. Өнөөдөр ямар их мөнгөтэй холбоотой асуудал гарав. Бидэнд маш олон бичлэг байна. Үүний эсрэг манай нэр дэвшигч тэмцэж чадлаа" гэсэн юм.
Мөн мэдээллийн үеэр зарим аймгийн саналын дүн ирсэн хэдий ч СЕХ танилцуулахгүй байна гэдгийг тэд хэлж байв.

"224 санал авах байрны дүн ирсэн байгаа ч 140 орчим санал авах байрны дүн ирсэн ч СЕХ дараад гаргахгүй байна. Цаана нь 80 орчим саналын байрны дүн ирнэ. Мөн гадаадад оршин суугаа иргэдийн саналын дүн ирсэн ч үр дүнд нөлөөлөхгүй. МАН-ын М.Энхболд санал авна, манай нэр дэвшигч ч санал авна. Цагаан хуудас ч нэмэгдэх боломжгүй" гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ.

Төв аймагт МАН-ын нэр дэвшигч М.Энхболд ялалт байгуулсан ч гэсэн АН-ын зүгээс нэмэлтээр 80 гаруй ажиглагч томилсон учраас одоогийн байдлаар гомдол гаргаагүй байгаа аж.
"Сонгуулийн ерөнхий хорооноос ажиллуулж байгаа мэдээллийн самбар дээр гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг хасаад бусад бүх хэсгийн хорооны мэдээлэл өнөөдөртөө багтаж гарч дуусах ёстой. Гадаадад байгаа иргэдийн санал 3000 орчим бий. Тиймээс үүнээс бусад саналын дүн гарах учраас дуустал нь бид хяналт тавина. Бид ямар нэг луйвар, маргаан гаргахгүй үүднээс ажиллана" гэдгийг С.Эрдэнэ хэллээ.
АН-ын зүгээс дараагийн мэдээллийг СЕХ-ны мэдээллийн самбарт бүх аймаг, дүүргийн дүнг нэгтгэж дууссаны дараа хийнэ гэв.