Шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-нд тангараг өргөнө

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-07-08 16:47 GMT+8

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдааны үеэр шинэ Ерөнхийлөгч хэзээ, хаана тангараг өргөх тухай асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргажээ. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангарагаа өргөхөөр тусгасан байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долоодугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах, ёслолын бэлтгэл ажлыг шуурхай хангах талаар УИХ-ын даргатай  ярилцсан тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр зургаадугаар сарын 20-ноос өмнө батлагдсан бөгөөд уг хөтөлбөрт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долоодугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар хэлэлцэж байв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын дүн хүчингүй болсноор энэ асуудал тодорхойгүй болоод байлаа. Юутай ч урьдчилан төлөвлөж байсны дагуу энэ сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр, Үндэсний их баяр наадмын нээлтийн үгийг хэлэх болж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ