Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг УИХ-д өргөн барилаа

А.Мишээл GoGo.mn

2017-07-09 11:07 GMT+8

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт 1.207.787 сонгогчдын олонхийн буюу 611.226 (50.61 хувь) санал авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ