Хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр эхэлсэн.
Энэ үеэр зургаан хүүхэд мориноос унажээ. Гэхдээ бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй, нэг хүүхэд бага зэрэг шалбарсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн гэдгийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Уралдааны үеэр мориноос унасан хүүхэд сэтгэлзүйн цочролд ордог тул сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тайвшруулах нь чухал байдаг аж. Тиймээс тус газрын дөрвөн сэтгэлзүйч Хүй долоон худагт ажиллаж байгаа аж.