Теслаг үүсгэн байгуулагч Элон Маск өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Австралийн ард иргэдийн цаг агаараас болж цахилгаан тасардаг асуудлыг шийдэж өгнө гэж амлаж байв.
Тухайн үед тэрээр “Хэрвээ бид 100 өдрийн дотор гүйцэтгэж чадахгүй бол мөнгө авахгүй” гэж мэдэгдэж байжээ. Харин одоо Тесла энэхүү амлалтаа гүйцэтгэх боломж бүрдлээ.
Компани дэлхийн хамгийн том Литийн шингэн батарей буюу эрчим хүч түгээх батарей суурьтай станцыг барих төслийн тендерт ялжээ. Энэхүү төсөлд орохын тулд Тесла дэлхийн 91 компанитай өрсөлдөж эцэст нь 100 мегаваттын литийн шингэн батарей бүхий цахилгаан станцыг барихаар болсон байна.
Энгийнээр бол 2015 онд Теслагийн танилцуулж байсан “Powerpack” хэмээх өрхийн хэрэглээний эрчим хүч хангах системийн аварга хувилбарыг тэд барих юм.
Энэхүү батарей нь Францын Неоен компанийн Өмнөд Австралид байрлах салхин сэнсний станцаас эрчим хүчээ хуримтлуулах бөгөөд муж даяар эрчим хүч түгээх аж.
Түүнчлэн хэрэглээ бага үед нарны хавтангуудаас эрчим хүч цуглуулж, хэрэглээ нэмэгдэхэд айлуудад түгээж эхэлснээр эрчим хүчний үнэ буурах боломжтой болох юм.
2017 оны арван хоёрдугаар сар гэхэд бүрэн дуусах энэхүү төсөл дэлхийн хамгийн том литийн шингэн батарейн систем болж 30 мянган өрхийг эрчим хүчээр хангана.
Төслийг гүйцэтгэх нийт зардал 50 сая орчим ам. доллар бөгөөд намраас байгууламжийн ажил эхлэх аж. Теслагийн Powerpack системийн зарчмаар ажилладаг яг үүнтэй ижил бага оврын систем Хавайн Кауаи арлыг нарны эрчим хүчээр хангаж байгаа.
Тэгэхээр хэрвээ төлөвлөгөө ёсоор явбал Теслагийн хувьд 100 өдрийн хугацаанд шинэ төслийн ажлыг дуусгахад бараг асуудалгүй биз.
Эх сурвалж: TheVerge