Үндэсний сурын холч харвааны УАШТ-ий шигшээ харваа өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад болж, спортын мастер Т.Александр 469 метрийн зайд харваж улсын дээд амжилт тогтоолоо.
Энэ тэмцээнд өнгөрсөн тавдугаар сард 50 гаруй харваач оролцсон холч харвааны УАШТ-ээс шалгарсан шилдэг таван харваачаас гадна бусад тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн найман мэргэн харваач оролцжээ. Шигшээ харваанд:
- Спортын мастер Т.Александр
- Гавьяат тамирчин, Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун
- Энэ жилийн наадмын тэргүүн харваач Улсын Даян мэргэн Б.Ёндон
- Спортын мастер Б.Энхсайхан
- Спортын мастер Б.Дашзэвэг
- Спортын дэд мастер Б.Хүрэлбаатар
- Спортын дэд мастер Жанчивсэнгэ
- “Хангарьд” спорт хорооны залуу харваач Б.Ойнбаяр нар оролцжээ.
Холч харвааны хоёрдугаар байрт спортын мастер Б.Дашзэвэг, гуравдугаарт Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун орсон байна.
Холч харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн тэмцээнд Спортын мастер Б.Энхсайхан 397 метрийн зайд харваж улсын дээд амжилт тогтоож байсан бол уг амжилтыг энэ жил 72 метрээр нэмэгдүүллээ.