Улсын хэмжээнд гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслах хандивын дансыг иргэд сайн дурын үндсэн дээр нээсэн.
Энэ хандивын хэмжээ өнөөдөр өглөөний байдлаар 30,395,516 төгрөг болсон гэдгийг тус группийн зохион байгуулагч Б.Гүрсанжид мэдээлжээ. Энэ мөнгөн дүн зөвхөн иргэдийн дансаар илгээсэн хандив бөгөөд бэлэн мөнгө, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн гээд олон дэмжлэгийг иргэд үзүүлж байгаа юм.
Бэлэн мөнгөөр 1.8 сая орчим төгрөг цуглаж үүгээр хоол хүнс, гал унтраах хэрэгсэл зэргийг эхний ээлжинд авсан байна. Мөн иргэдийн хандивласан зүйлсийг нэмж Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймэрт ажиллаж буй алба хаагчдад хүргүүлжээ.
Харин дансаар цугласан мөнгийг хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргаагүй бөгөөд иргэдээс ирсэн саналыг үндэслэн шийдвэрийг гаргана гэдгийг “Гал сөнөөгчдөд туслах групп”-ээс мэдээллээ.
Тус группийн зүгээс түймэр дээр ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай бүхий л зүйлсийг цуглуулахаар ажиллаж байна. Савар, хүрз, сүх, бээлий, гутал, оймс, өмд цамцнаас эхлээд хэрэгтэй зүйлсийг цуглуулан хүргэж байгаа юм.