Улсын онцгой комиссоор түймрийн асуудлаар 10.00 цагаас шуурхай хурал хийсэн. Энэ үеэр улсын хэмжээнд гараад буй түймрийг Онцгой байдлын ерөнхий газар өөрийн хүчээр унтраах боломжтой. Цэрэг дайчлах шаардлагагүй гэдгийг мэдээллээ.
Ерөнхий сайд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зэвсэгт хүчнийг бэлэн байдалд байлгах үүрэг өгөөд байсан ч ОБЕГ өөрийн хүчээр унтраах боломжтой гэв.
Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байгаа бөгөөд Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.