Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг автомашинаар болон явганаар очих боломжгүй газарт гарсан ойн түймрийн голомтод 24 алба хаагчдыг хүргэх нисдэг тэрэг дөнгөж сая хөөрчээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр хүргэх юм.
Мөн Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүч татаж Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймаг руу хөдөлгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.