Монголын шилдэг хөлбөмбөгчдийн нэг А.Мөрөн "Улаанбаатар Сити" клубтэй таван жилийн гэрээ байгуулан нэгдлээ.
А.Мөрөн нь 27 настай, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 16 настайдаа багтаж түүхэн дэх хамгийн залуу тамирчнаар тодорч байсан. Монгол Улсын шигшээ багийн төлөө 14 тоглолтод оролцож 2 гоол оруулсан. 2006-2008 онд "Сэлэнгэ Пресс" клубт тоглож, 2009-2012 онд АНУ-ын коллежийн лигт 48 тоглолтонд 19 гоол оруулсан. 2013-2015 онд Тайландын мэргэжлийн лигийн "Краби" клубт, 2015 онд Сербийн лигийн "Мачва Шабац" клубт тоглож байгаад 2016 оноос эргэн төрөлх Сэлэнгэ Пресс багийнхаа ахлагчаар тоглож байсан юм.
Монголын түүхэн дэх гадаадын мэргэжлийн лигт тоглосон анхны тоглогч.
Гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болж клубын Ерөнхий Захирал Г.Дашням, Дасгалжуулагч Мануэль Ратамеро, Менежер Б.Хосбаяр нар оролцов. Клуб ийнхүү энэ солилцооны цонхоор хоёр дахь тоглогчоо багтаа элсүүллээ. Хэдхэн хоногийн өмнө "Хангарьд" клубээс довтлогч О.Мижиддоржийг авчирсан билээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны солилцооны цонх долдугаар сарын 21-нд албан ёсоор хаагдах юм.