Хууль зүй дотоод хэргийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
Түүнчлэн өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шуурхай хуралдаан зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах, бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн таван шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.