Лондоны алдарт хар таксиг дахин шинэчилж, Uber-тэй өрсөлдүүлэхийн тулд түүнчлэн байгаль орчинд ээлтэй болгохын тулд цахилгаан хөдөлгүүртэй болгохоор болжээ.
TX гэж нэрлэсэн энэхүү такси гадна талаасаа хэмжээ болон үзэмж, загвар бүгд хуучны хар такситай адил. Лондоны Такси компани хүртэл шинэ такси гаргахтай холбогдуулан компанийнхаа нэрийг “Лондоны цахилгаан автомашины компани” болгон өөрчилжээ.
Шинэ такси үндсэн зай хураагуураараа ойролцоогоор 110 км зам туулах бөгөөд цэнэг нь дуусахад дотоод шаталтат хөдөлгүүрээрээ ажиллаж эхэлнэ. Энэ хөдөлгүүр нь 640 км зам туулах чадалтай байх юм.
Uber-тэй өрсөлдөж байгаа учраас шинэ хар такси дотроо утас цэнэглэгч, утасгүй интернет цацагчтай болох аж. Компани энэ оны сүүлээр шинэ таксигаа хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ.
Ирэх жилээс Лондон хотод шинээр хэрэглээнд нэвтрүүлэх такси бүр байгальд хоргүй технологид суурилсан байх ёстой гэсэн журам хэрэгжиж эхлэх юм. Хотын захирагч Садик Хан агаарын бохирдолтой тэмцэх олон ажил эхлүүлсний нэг нь такси үйлчилгээнд тогтоосон шинэ журам аж.
Компани шинэ таксиныхаа үнийг зарлаагүй хэдий ч нэгэн жолоочийн хэлснээр 50 мянган фунт стерлингийн үнэтэй байж магадгүй гэжээ.
Одоо хэрэглээнд байгаа хар таксинуудын үнэ дунджаар 43 мянган фунт стерлинг байдаг бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй загварыг хэрэглээнд нэвтрүүлснээр долоо хоногт түлшний зардлаас 100 фунт стерлинг хэмнэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Mashable