Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хэт халуун үргэлжилж цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд амарч, зугаалахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна” гэв.
Мөн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/537 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг анхаарууллаа.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.