Суудлын машин дээр чингэлэг унасан осол өчигдөр Баянхошуу орчимд гарсан. Приус маркийн уг машинд залуу эмэгтэй гурав, 12 настай хүү охинтойгоо явж байжээ. Эх, хүүхдүүдийг яаралтай Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн.
Тэдний бие ямар байгаа талаар тус төвийн эмчээс тодруулахад, “Машинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг том хүн бүгд цээжний гэмтэл авсан. Эрчимт эмчилгээний тасаг болон Хавсарсан гэмтлийн тасагт хэвтүүлэн зохих эмчилгээг шуурхай хийж байна. Хүндэвтэр гэмтэл авсан. Гэхдээ амь насанд аюулгүй” гэлээ.
Ачааны машины тормоз ажиллагаагүй болсноос уг хэрэг гарсан байж болзошгүй гэж Замын цагдаагийн албанаас өчигдөр мэдээлсэн.