Францын "BNP Paribas" банк АНУ-ын Холбооны Нөөцийн банканд 246 сая ам.долларын торгууль төлөхөөр боллоо. "BNP Paribas"-ийн арилжаанд оролцогчид валютын ханшийг хууль бусаар тогтоож байсан нь батлагдсанаар шийтгэл хүлээхээр болоод байгаа юм.
Ийнхүү тус банк хууль бус электрон чат үүсгэн валютын ханшид нөлөөлөхөөр оролдсон олон улсын томоохон банкнуудын нэг боллоо. Торгууль төлөхөөр болсны дараа "BNP Paribas" банк болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн цаашид хяналтын тогтолцоог сайжруулж, ажилтнуудын ёс зүйн дүрэм журмыг шинэчилж байгаагаа мэдэгджээ. Үүнээс өмнө энэ оны эхээр "BNP Paribas"-ийн ажилтан Жейсон Катц Холбооны Монополын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр ял сонссон хэрэг мөн гарсан байна.
Н.Алтан