Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавартаа Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн урсгал, их засварыг шуурхайлах, зам талбайн халтиргаа гулгаа арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж машин механизмын бэлэн байдлыг хангах зэргийг дурджээ.
Түүнчлэн улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.
Мөн албан даалгаварт чиглэл салбар тус бүрээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгсөн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.