Хойд Солонгосын нийслэл Пёнъяанд байрлах энэхүү их дэлгүүрээс та өөрийн хүссэн зүйлээ худалдаж авч болно. Энд сайн чанарын виски, алт үнэт эдлэл, үнэртэн сүрчигнээс авахуулаад шилэн хоргоны цаана болгоомжтой нь аргагүй байрлуулсан бөмбөр, саксофон зэрэг хөгжмийн зэмсэгүүд ч байх аж.
Гэхдээ энд зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг аж. Тус их дэлгүүрт орсон орлого Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт зарцуулагддаг.
Хойд Солонгосын талаар мэдээ мэдээлэл бэлтгэж, судалгаа шинжилгээ явуулдаг Америкийн NK Pro цахим хуудас Пёнъяанд бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг хоёр ч их дэлгүүрээс чухам ямар төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой талаар олж илрүүлсэн байна. Үүнийг олж тогтооход тус цахим хуудсын ажилчид бүтэн нэг жилийг зарцуулсан гэнэ.
Хөдөө, орон нутагт оршин суудаг хойд солонгосчууд маш ядуу зүдүү амьдардаг талаар олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлдэг. Харин нийслэл Пёнъяаны иргэд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, сайхан амьдарч байна.
Пёнъяанд хэсэг хугацаанд ажиллаж байсан барууны нэгэн дипломат, “Би 2000 ам. доллараас дээш үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч, тооцоогоо долларын зуутын дэвсгэртүүдээр хийж байгаа хойд солонгосчуудыг харсан” хэмээн ярьсан байна. Түүний хэлж байгаагаар АНУ-ын мөнгөн дэвсгэрттэй хэн бүхэнд дээрх их дэлгүүрүүдийн үүд нээлттэй байдаг аж.
Тус цахим хуудсанд нийтэлсэн зурагнуудаас харвал Пёнъяаны их дэлгүүрт хоригт тусгагдсан нэлээн олон бараа бүтээгдэхүүн борлуулагдаж буй нь харагдана.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг үл тоомсорлон цөмийн болон пуужингийн туршилтаа явуулсаар байгаа Хойд Солонгосын эсрэг олон ч хоригийг тавиад байгаа билээ.
Гэсэн хэдий ч туршилтаа үргэлжлүүлсээр байгаа учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоригт тусгагдсан бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ба Хойд Солонгос руу уралдааны машин, сувд, спортын бараа бүтээгдэхүүн, бугуйн үнэтэй цаг зэрэг тансаг зэрэглэлийн бараа импортлохыг хориглосон байна.
Харин NK Pro цахим хуудаснаас олж тогтоосноор НҮБ-ын хориг бүрэн хэмжээгээр биеллээ олоогүй нь тогтоогджээ. Тус цахим хуудсанд нийтэлсэн зурагнуудаас харвал Пёнъяаны их дэлгүүрт хоригт тусгагдсан нэлээн олон бараа бүтээгдэхүүн борлуулагдаж буй нь харагдана.
Германы тансаг зэрэглэлийн Montblanc брэндийн бараа бүтээгдэхүүнд бүхэл бүтэн нэг том лангууг зориулсан байх ба лангуун дотор 4000 ам. доллараас дээш үнэтэй бугуйн цаг хүртэл тавигджээ.
Montblanc брэндийг эзэмшигч Richemont компани Хойд Солонгостой худалдаа наймаа эрхэлдэггүй талаараа СиЭнЭн агентлагт мэдэгдсэн байна.
Түүнчлэн гадаадаас авчирсан болон их дэлгүүрээс худалдан авсан импортын цахилгаан бараагаа гэртээ хэрэглэх боломжийг олгох олон төрлийн розетканууд ч энд худалдаалагддаг байна.
Дээрх бараа бүтээгдэхүүнүүд дийлэнх нь хоригт багтсан ч гадаадын улс орнуудад суугаа Хойд Солонгосын дипломатууд эдгээрийг эх орондоо авчирдаг талаар нэг бус удаа яригдаж байгаа билээ.
NK Pro цахим хуудаст бичсэнээр Сингапурын нэгэн нууц компани эдгээр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийг Хойд Солонгост нийлүүлдэг байж болзошгүй гэнэ.