Зэр зэвсэг, сансрын техникээс бусад салбарт манай хойд хөрш ОХУ өмнөд хөрш БНХАУ-д бараагүй хаягдлаа гэх дүгнэлт дэлхийн хэвлэл мэдээлэл, судалгааны бүтээлүүдэд байнга бичигдэх боллоо. Оросын хэвлэлүүд ч сэтгэл түгшин, бас ам уралдан мэдээлж байх шиг. Тэр ч бүү хэл хүч чадалдаа эрэмшсэн Хятад нь Оросын хил рүү дөхүүлэн цэрэг-дайны бэлтгэлээ базааж, стратегийн зэвсгээ байрлуулж, “алдагдсан” гэх газар нутгаа эргүүлж авахаар зэхлээ гэх мэдээлэл rusjev.net (2017 оны дөрөвдүгээр сарын 19) сайтад нийтлэгдсэн байх юм. Интернэтээс энэ хаягаар ороод үзвэл уншигч та нүдэндээ итгэхэд бэрх.
Хятадын цэргийн штабын карт, газрын зураг Оросын цэргийн мэргэжилтнүүдийн гарт орсон бололтой юм. Тэр карт дээр шар өнгөөр Сибирь, Казахстан, Төв Азийг тэмдэглэсэн аж. Энэ хэсэг газрыг 300 жилийн тэртээ оросуудад алдсан нутаг хэмээн үздэг бөгөөд боломж тохиовол эргүүлж авахаар хятадууд төлөвлөсөн гэж Оросын сайт дээр хардаж сэрдсэн байх юм. 2017 оны нэгдүгээр сард Оросын мэдээллийн агентлагаас тараасан бас нэгэн мэдээлэл байна.
Хятад нь хамгийн орчин үеийн, тив хоорондын “Дунфэн-41” (Dongfeng-41 буюу DF-41) баллистик пуужингаа Оросын хилийн ойролцоо, зүүн хойд Хэйлунзян муждаа байрлууллаа хэмээн сүржин мэдээлж байсан. Xятадын хувьд өөрийн нутаг дэвсгэртээ хаана нь ямар зэвсэг техник байрлуулах нь тус улсын дотоод хэрэг. Гэхдээ «итгэлцэлийн дээд түвшин» гэх ойлголт, өнцгөөс авч үзвэл баллистик пуужингаа хөрш, түнш, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС дэх гол холбоотон Оросынхоо хилийн ойролцоо (оросуудын үздэгээр бараг хил дээр) байрлуулсан нь анхаарал татах, эмзэглэх сэдэв болсон бололтой.
Яагаад эмзэг сэдэв гэж. ОХУ нь 2014 онд Крымыг өөртөө хавсарган нэгтгэж, Дорнод Украин дахь мөргөлдөөнд татагдан оролцсоноосоо хойш олон улсын зүгээс хориг тавиулж, олон улсын тавцанд ганцаардаж байгаа. Ийм хүнд үед холбоотны эрэлд гарч, Хятадад ихээхэн ач холбогдол өгч байтал Хятадын тал үл итгэсэн байдлаар хүчирхэг зэвсгээ хил рүүгээ татаж авчирсанд оросуудын гомдлын гол шалтгаан оршиж байгаа бололтой.
“Бага түнш”-ийн зовлон
Харин тэрхүү гомдлыг намжаах гэж Оросын эрх баригчид хэрдээ хичээжээ. Одоо ч тэр яриа үргэлжилнэ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Кремлийн байр суурийг илэрхийлэхдээ “Хятад нь Оросын хилийн ойролцоо тив хоорондын баллистик пуужин байрлуулсан нь ямар ч аюул занал учруулахгүй. Хятад дахь цэргийн байгууламжаас айх хэрэггүй. Хятад улс манай стратегийн холбоотон учраас бид энэ харилцаагаа нандигнах болно” хэмээн яаран мэдэгджээ. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Дмитрий Рогозин Хятадтай тогтоосон гадаад худалдааны хэлхээ холбоогоо сольшгүй чиглэл хэмээн нэрлээд, Хятадтай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ Москва сэтгэл дүүрэн байгаа гэдгийг мэдэгджээ. Орос, Хятад хоёр бол зөвхөн хөршүүд биш, маш гүн гүнзгий интеграцчилагдсан түншүүд мөн гэсэн энэ үгсийг “пуужингийн хямрал”-ын дараах оросуудын айдсыг намжаах зорилгоор хэлсэн биз ээ.
Аугаа их эх орны дайнд ялсныхаа 70 жилийн ойн баярт очиж оролцсон бүх гадаад улсыг холбоотон гэж сурталчилж, холбоотны эрэлд гараад буй ОХУ-ын хувьд харин Хятадын хариулт тун таагүй сонсогдохоор юм. Хятадыг холбоотноо гэж нэрлэх тусам Бээжингийн албан ёсны тайлбар дагалдаж байна. Оростой холбоотны ямар ч харилцаа байхгүй. Ерөөсөө БНХАУ-д цэрэг- улс төрийн холбоотон гэж байхгүй хэмээн давтан тэмдэглэсэн эл хариуд нь Путины туслах Песков “стратегийн түншүүд” гэх тайлбараа гаргаж иржээ.
Маш гүн гүнзгий интеграцчилагдсан түншүүд гэснийг нь хятадууд нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаж байгаа сэтгэгдэл төрүүлж буй мөрүүдээс сийрүүлье. Мөн л Оросын мэдээллийн сайтууд дахь оросуудын гоморхлын илэрхийлэл. Хятадын банк, санхүүгийн компаниудыг Орос алдаж дуусч байгаа бололтой гэсэн өгүүлбэр нэгэн цахим өгүүлэлд явж байх юм. 2016 оны дүнгээр бол Хятад нь Евро бүсийг гүйцэж түрүүлэн дэлхийн санхүүгийн систем дэх томхон активтай улс болжээ. Харин хятадууд Орост санхүүгийн ямар ч идэвхтэй бизнес хийдэггүйг оросуудын алдаа гэж үзсэн байх аж.
Оросын банкны аж үйлдвэр нь сул учраас хятад банкууд Оросын компаниудад зээл ховорхон өгдөг (өгсөн зээл нь сайндаа л 1.8 тэрбум ам.доллар хэмээн Оросын банкны статистик мэдээнд өгүүлжээ). Хэдийгээр Оросын улс төрчид нь тэднийг холбоотон хэмээн урин дуудавч Оросын зах зээлд Хятадын банкууд нэвтрэхэд бэрхшээл ихтэй, улс төржилт дагалддаг гээд саад тээг мундахгүй. Үүний оронд АНУ, Европын зах зээлд ажилласан нь түвэг чирэгдэлгүй, Хятадад илүү ашигтай. Иймдээ ч “Сила Сибири” гэх төслөөс өөр Хятадын банкны зээл авсан, хөдөлж босч байгаа бүтээн байгуулалт Орост бараг үгүй. Энэ нь явж явж нэг л төмөр хоолой, дотуур нь үлээгдэх хийг Хятад монополдчихно.
Хятадад монополдуулахгүй гэж Орос гэдийх аваас бүр баларна. Оросын хийгээр Хятад дутагдахгүйгээр барахгүй байгалийн хийн гүрэн болох тооцоогоо хийчихсэн. БНХАУ-ын Газрын ба байгалийн нөөцийн яамны тооцоолсноор “халуун мөс” гэж нэрлээд буй талсжсан байгалийн хийн нөөц нь 80 тэрбум тонн нефтьтэй тэнцэхээр байна. Хятадын Геологийн албаны дэд захирал Ли Жиньфагийн ярьснаар Хятад улс хоногт 8350 шоо метр дээд зэргийн цэвэр хий олборлож буй.
Олборлолтын голомт нь Жухай хотоос 320 километрийн зайд Өмнөд Хятадын тэнгист далайн гүнээс ундарч байгаа ба талсжсан байгалийн хий олборлолтоороо огцом амжилтад хүрч, АНУ-д занарын хий олборлодогтой ана мана өрсөлдөхөөр болжээ. Нэг шоо метр хийн гидрат нь ердийн 164 шоо метр хийтэй тэнцэхээр нягтаршсан байдгаараа давуу талтай. Ийм олборлолт хийж, эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулахаар Канад, Япон ажиллаж байгаа ч үр дүнгээрээ Хятадыг бараадахгүй. Орост энэ талаар сураг ч байхгүй. Ингэж харвал “Сила Сибири” гэх төсөл бол Орос-Хятадын хамтын ажиллагааны бэлгэдэл, илэрхийлэл болж чадах нь юу л бол.
ОХУ, Хятадтай хамтрах сүүлчийн салбар нь сансрын техник, технологи
Москва-Бээжингийн хооронд “стратегийн харилцан ажиллагаа” гэж ярих нь осолтой. Түүнийгээ улс төрийн талаас нь бэхжүүлнэ гэвэл бүр эрсдэлтэй болно. Хятад шиг хүчирхэг холбоотонтой эрх тэгш харилцах асуудал бүтэшгүй. Сүүлийн 20 жилд төлбөрийн чадваргүй гэх Ливи, Монгол, Ангол, Вьетнам зэрэг орнуудын Зөвлөлтийн үеийн 150 тэрбум ам.долларын өрийг Орос цайруулаад тавьчихсан, харин одоо Хятад Орост тэгж хандана гэвэл өөрийгөө хуурсан хэрэг болно хэмээн профессор В.Иноземцев анхааруулсан нь бодитой байж болох юм. Оросоос бусад оронд өгсөн мөнгө эргэж ирээгүйгээр барахгүй, бүр улс төрийн өөр зорилгоор нүүр буруулаад алга болсон жишээг тэрбээр дурджээ. Украинд өгсөн зээл, Төв Азид санхүү-эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх гэж зарцуулсан мөнгө, одоо Белоруссь руу шилжүүлж буй хөнгөлөлттэй зээл нь буруу замаар будаа тээж байх магадлалтай хэмээн Оросын эрх баригчдад сануулга өгсөн байна.
Эрх тэгш түншлэе гэвэл Орос хөгжих хэрэгтэй. Өгөлцөх, авалцах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байх ёстой. Гэтэл тамын тогооны үлгэр шиг эргүүлэгт Орос- Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа шилжиж байгаа бололтой юм. Орос дахь Хятадын бизнесийн тактик өнөөг хүртэл ийм дүрмээр явж иржээ. Өөртөө дээд зэргийн ашигтай үнээр Оросоос түүхий эд авна. Авснаа өөрийнхөө нутагт өндөр өртөгтэй бараа таваар болгон эргүүлээд Орост нийлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор худалдааны дэд бүтцээ ч хөгжүүлэх аж. Мөн Орост хятадууд аялал жуулчлалын салбар хөгжүүлэхдээ өөрийн иргэддээ түлхүү найдах юм. Оросын зах зээл тэдний хувьд бүрэн нээгдээгүй, тул хөрөнгө оруулалт бага хийдэг. Хятадын хөрөнгө оруулалтыг авдаг орнуудын жагсаалтад Орос 11 дүгээрт жагсана. Хамгийн том хөрш, “стратегийн түнш”, “холбоотон” гээд байгаа нь ийм үзүүлэлттэй байна.
Хэдийгээр Орос нь Хятадтай улс төрийн холбоотон гэж өөрсдийгөө үздэг боловч Хятад нь улс төрийн аливаа дэглэмд эелдэгээр ханддаг, аливаа улс оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхдээ ашиг олж байж салдаг. Харин Орос үүнтэй дасан зохицох шаардлагатай болох юм. Европ болон АНУ-аас нүүр буруулсан Орос Хятадыг хүчирхэг холбоотон хэмээн үзэж, түүнд улс төрийн элдэв шаардлага тавибал Хятад түүнийг нь үл ойшооно. Тэгж шаардсаны эдийн засгийн үнэ цэнэ нь хэмжээлшгүй өндөр байх болно.
Хэрэв Орос ойрын 10 жилд Хятадтай эдийн засгийн ажил хэрэгч харилцан ажиллагаа хөгжүүлье гэвэл түүнд жинхэнэ ач холбогдол өгөх ёстой. Өрсөлдөх боломж олгох ёстой. Өдгөө Орос болон Японы харилцаа харьцангуй сайжирч буй. Тэдэнд Японоос хөрөнгө оруулалтын олон арван санал ирж байна. Харин Хятадын хувьд Оросын дорнод чиглэлд олон тулгуурт бодлогын хүрээнд Өмнөд Солонгос, Японтой өрсөлдөж, хөрөнгөө оруулж хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой болж байна. Оросыг бага түнш хэмээн Хятад үздэг ч гэсэн оросууд Хятадад бодлогоо тулгахгүй байх нь чухал. Эдийн засаг, улс төрийн түншлэлээ салгаж ялгаж ойлгох, хятадуудад мөн тэгж ойлгуулах хэрэгтэй. Үүнийг хооронд нь хольж хутгавал хятадууд үл хэрэгсэнэ хэмээн профессор В.Иноземцев зөвлөж байна.
Судлаач би энэ удаа өөрийн дүгнэлтээ бичихийг яарсангүй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс эшлэмээр санагдлаа. Дээр бичсэнийг бүхэлд нь тэрбээр үгүйсгэжээ, үгүйсгээгүй юм бол эерүүлж зөөллөжээ гэж ойлгогдох мэдэгдлийг 2017 оны тавдугаар сарын 15-нд Бээжингээс буцахдаа хийжээ.
Тэрбээр “Нэг бүс-Нэг зам” (Бүс ба зам) хэмээх форумд оролцоод Хятадын Төрийн тэргүүтэй уулзсаныхаа дараа Хятад нь Оросын эдийн засгийг эзлэн авахгүй хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
- Бид юмнаас айж суудаг улс биш. Хятадын үйл ажиллагаа ч айлгахад чиглээгүй.
- Москва Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
- Сансарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг би хэлж байна.
- Бид сансарт үнэхээр амжилттай хамтран ажиллаж байна.
- Энэ хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүх боломж байна.
- Хятадад манай пуужингийн хөдөлгүүрийг нийлүүлэх талаар ярилцлаа гэжээ.
Логикийн үүднээс авч үзвэл Владимир Путины ярьснаас ганцхан дүгнэлт хийхээр байна. Юу гэвэл, Хятадад нийлүүлэх, худалдах, гийгүүлэх гайхуулах юмаа ОХУ бүрмөсөн барсан. Хамгийн сүүлчийн нөөцний салбар болох сансрын техник, технологи руугаа оржээ. Тэдэнд түүнээс цааш үзүүлж, харуулах, худалдах юм байна уу.
Олхонуд Баярхүү профессор