Монголд орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна.
Иймд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулна.
09.00 цагт Чингис зочид буудалд болох хуралд ОХУ, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Тайван, Швейцар, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн оролцох юм.
Ойн хүрээнд 1967 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг энэ сарын 23-26-нд зохион байгуулна. Хээрийн хурлын бэлтгэлийн хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын гурван сегментийн талбайд явуулж байна.