Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 6.9 хувьд хүрсэн нь Засгийн газрын зорилтот түвшнээс дээгүүр үзүүлэлт боллоо. Улс төрийн шилжилт явагдаж буй цаг үед хүлээлтээс давсан өсөлт гарсныг юуны өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэлэлтээр тайлбарлаж байна. Оны эхний хоёр улиралд өсөлт 6.9 хувьтай байгаа нь хятадын эдийн засагт 2010 оноос хойш анх удаа жилийн дүнгээр өсөлт түргэссэнийг харууллаа. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.7 хувьтай байсан. гуравдугаар сард хятадын парламентаас жи- лийн өсөлтийг 6.5 орчим хувь байна хэмээн зарласан билээ.
PNC банкны олон улсын эдийн засагч Билл адамс “хятадыг дагаад шинэ зах зээлүүд хөдөлгөөнд ордог. энд өсөлт дээшлэхэд экпорт сэргэж, 2017 онд дэлхий даяар өсөлтийг тэтгэх болно. Оны эхээр АНУ урт хугацааны хүүгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, холбооны нөөцийн хүүг аажмаар өсгөх үүрэг авсан нь шинэ зах зээлүүдэд мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх байх” хэмээн дүгнэжээ.
Дунд хугацааны хувьд өрийн дарамт болон үйлдвэрлэлийн олон салбарт хүчин чадлын илүүдэл хэвээр үлдэж байгаа тул эдийн засагт эрсдэл үүсгэж болох юм. Гэхдээ үл хөдлөхийн салбар эхний улирлын өсөлтөд гол үүрэг гүйцэтгэсэн боловч ялангуяа том хотуудад, хөөсрөл бий болсныг олон шинжээч анхааруулж буй.
Бямба гарагт өндөрлөсөн таван жилийн санхүүгийн үйл ажиллагааг дүгнэсэн Бага хурал дээр Ши Жинпин санхүүгийн эрсдэлийг хянах, юуны өмнө төрийн мэдлийн компаниуд хэт зохицуулалтаас зайлсхийх нь чухал гэдгийг дахин онцолжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Хятадын эдийн засаг “илүү тогтвортой, харилцан уялдаатай” болж байгаа аж. “Гэхдээ гаднын тогтворгүй, тодорхой бус хүчин зүйлүүд байгаагаас гадна дотоодод урт хугацаанд бүтцийн шинжтэй зөрчил хэвээр үлдсэн” гэж энд дурдсан байна. 2017 оны хүчтэй эхлэлийн дараа мөнгөний чанга бодлого болон үл хөдлөхийн зах зээлийн оргил үе төгсөж, Хятадын өсөлт удааширч болзошгүйг шинжээчид тэмдэглэв.
Орон нутгийн захиргаад өнгөрсөн оны сүүлээс орон сууц худалдан авалт болон моргейжийн зээлд хязгаарлалт тогтоосон. Энэ арга хэмжээ байрны борлуулалт ба шинэ барилгын тоог бууруулж, улмаар төмөр хийц, цемент зэрэг барилгын материалын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Гэвч байрны үнэ өссөөр байгаа нь баригдсан орон сууцны нөөцийг шавхаж, шинэ барилгад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж магадгүй. Оны эхний хагаст үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 8.5 хувиар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 6.9 хувиас нэлээд ахисан үзүүлэлт.
Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадлыг илэрхийлэх гол үзүүлэлт болдог аж үйлдвэрийн гарц зургадугаар сард жилийн өмнөхөөс 7.6 хувь өсөж, гуравдугаар сард хоёр жилийн дээд түвшинд хүрсэн. Гадаад худалдаа өргөжсөн нь мөн үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг боллоо. Өнгөрсөн онд 7.7 хувьтай байсан экспортын өсөлт энэ оны эхний хагаст 8.5 хувиар дээшилж, АНУ болон Европын зүгээс эрэлт сайжирсныг харуулав. Гэхдээ оны хоёрдугаар хагаст уг үзүүлэлт доошилж болзошгүйг эдийн засагчид анхаарууллаа. Хятадын төв банк үл хөдлөхийн зах зээлийн хөөсрөлийг намдаахын тулд моргейжийн зээлээ хязгаарлахыг банкуудад даалгасан тухай мэдээлэл гарсан. Өнгөрсөн оны үзүүлэлтээс давсан хэдий ч сүүлийн хоёр сард үл хөдлөхийн хөрөнгө оруулалт доошилсон байна.
Шинжээч Ларри Ху “Үл хөдлөхийг дагаж бууралт эхлэх байх. Засгийн газарт зах зээлийг хөргөх хязгааргүй хөшүүрэг бий. Одоохондоо бүгдийг ашиглаагүй байна” хэмээн өгүүллээ. Гэхдээ эрс уналт болно гэж хэн ч хэлэхгүй байна. Коммунист нам арван нэгдүгээр сард таван жилд нэг удаа хийгддэг удирдлагын шилжилтийг явуулна. Ноён Ши өөртөө үнэнч хүмүүсийг гол албан тушаалуудад томилох нь мэдээж. Иймээс тогтвортой өсөлт түүний байр суурийг хадгалах гол түлхүүр байх болно.
Габриель вилдау, Том Митчелл