Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа Солонгосын хойгийн хямралыг намжааж, энхийн үйл явцыг эхлүүлэх зорилгоор Пхеньянтай цэргийн асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгожээ. Энэ сард тив алгасах пуужин амжилттай туршсан Ким Жон Уны дэглэмтэй яриа хэлэлцээ хийх нь Вашингтоны дургүйцлийг төрүүлж магадгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны эсрэг олон улсын дарамт шахалтыг нэмэгдүүлж, хориг чангатгахыг эрмэлзэж буй үед дээрх санаачилга гарсан юм.
Хэрвээ Хойд Солонгос уг саналыг хүлээн авбал гурван жилд анх удаа цэргийн асуудлаарх хэлэлцээ болох юм. Хоёр Солонгосыг заагладаг цэрэгжсэн бүсийн Панмунжон тосгонд хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жаэ Ин Берлинд айлчлах үедээ Умардтай яриа хэлэлцээ өргөжүүлэх нь зүйтэй гэсэн үзэл санаа илэрхийлж байсныхаа дагуу ийм шийдэлд хүрсэн бололтой гэж ажиглагчид тэмдэглэв. Тэрбээр “Бид Хойд Солонгосыг задран унаасай гэж хүсэхгүй байна. Түүнчлэн уусган авах замаар нэгтгэхийг ч хүсэхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Сөүл түүнчлэн Улаан загалмайн шугамаар хэлэлцээг дахин нээж, 1950-аад онд Солонгосын дайнаас хойш хагацаж салсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах арга хэмжээг сэргээхийг уриалжээ. Хойд Солонгос цэргийн хэлэлцээг дэмжиж магадгүй боловч гэр бүлүүдийг уулзуулах хүмүүнлэгийн арга хэмжээнээс татгалзах байх гэж Сөүлийн шинжээчид таамаглаж байна. Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Му Жин “Салсан гэр бүлүүд хэдэн арван жилийн турш үл итгэх сэтгэлгээтэй болсон учир үзэл санааны ихээхэн ялгаатай. Нэг удаагийн уулзалтаар гол асуудлыг шийдвэлэх боломжгүй” хэмээсэн юм.
Тавдугаар сард сонгогдсон Ерөнхийлөгч Муны санаачилсан нөхөрсөг хандлага гэдэг нь Умардтай эдийн засаг, улс төрийн харилцан оролцоог өсгөх эрмэлзлийн илэрхийлэл болж буй. Уг санаачилгыг “Сарны гэрлийн бодлого” хэмээн нэрлэсэн нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ро Му Хюний “Нарны туяаны бодлого” гэгчтэй төстэй аж. Гэвч Хойд Солонгосын албан ёсны Родон Синмун сонинд нийтлэгдсэн өгүүлэлд ноён Муны Берлинд хэлсэн үгийг “хуурамч цэцэрхэл” гэж нэрлэв. Энд бичсэнээр “Сөүлийн санаачилга нь унтаа хэлэлцээр шиг хуурамч амлалтаар дүүрэн, Умард, Өмнөдийн харилцааг сайжруулахад саад тээг болсон зүйл. Түүний үндсэн агуулга нь энх тайвны нэрийн дор гадаадын хүчинд дулдуйдан хөрш орноо даран устгах дайсагнасан санаа юм” гэжээ.
Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийж, геополитикийн аюултай цэг болохын хэрээр дээрх санаачилгуудын ач холбогдол нэмэгдэж байна. Энэ сарын эхээр Хамбург хотод болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Пхеньян Аляскийн эрэгт хүрэх хүчин чадалтай Хвасон 14 хэмээх алсын тусгалтай, баллистик пуужин туршсан нь АНУ-д түгшүүрийн дохио болсон билээ. Одоо уг асуудал Цагаан ордны гадаад бодлогын нэн тэргүүний асуудал болсон. Мөн Вашингтон Азийн энэхүү тусгаарлагдсан улсын цөмийн санаархлыг зогсоохын тулд цэргийн хүч ашиглах магадлалаа үгүйсгэхгүй байна.
Брайн Харрис