Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод ирэх аравдугаар сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байгаа билээ. Монгол Улсын шилдэг залуу мужаан, гагнуурчдыг олон улсын тэмцээнд бэлтгэж буй эксперт багш нарын нэг Ц.Мөнхмандахтай ярилцлаа.
Түүнтэй уулзахаар очиход төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хийж байлаа. Төлөвлөгөөг нь өнгийж харвал "Гар фрезер болон фрезерийн суурь машин дээр ажиллах чадвар дээшлүүлэх" даалгаврыг гүйцэтгэж байх. Мужаан хүнийг хутга, цүүз барьсан төдийхнөөр төсөөлж байсан надад суурь машины ард ур чадвараа харуулж байгаа шинэ дүр төрх танил бус байх юм. Гэтэл орчин цагийн мужааны мэргэжилтнүүд олон тооны тоног төхөөрөмж, машин дээр ажиллаж чаддаг байх ёстой гэнэ. Дэлхийн ур чадвартнууд цуглах олон улсын тэмцээний шаардлага ч ийм байдаг ажээ.
-Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-2001 оноос хойш 16 дахь жилдээ багшилж байна. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн ахлах багш. Үйлдвэрлэлийн дизайны мэргэжил эзэмшсэн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань Тээврийн дээд сургуульд хүний нөөцөөр ажилладаг. Өмнө нь "Этүгэн" дээд сургуульд багшилж байсан. Багш гэр бүл гэж хэлж болно.
-Зургийн авьяасыг хэнээс өвлөсөн бэ. Хэд дэх жилдээ зураг зурж байна?
-Миний аав Д.Цэдэн-Иш Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат. Зураг, шугам зургийн багшийн ажлыг насаараа хийсэн. Хамгийн сүүлд Багшийн коллежид багшилж байгаад тэтгэвэрт гарсан, 71 настай хүн бий. Дүрслэх урлагийн сурах бичиг олныг бичсэн, одоо ч бичиж байна. Би эцэг, эхээс дөрвүүл. Айлын отгон хүүхэд. Миний анхны багш бол мэдээж аав маань. Багаасаа зурдаг байсан.
Цэцэрлэгт байхдаа Улсын зургийн уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан. Их сургууль төгссөнөөс хойш уран зургаа орхисон. Голдуу байгаль, ан амьтан зурдаг байлаа. Одоо компьютер дээр л зурж байх шив дээ /инээв.сур/. Олон тэмцээнд байр эзэлж, шагнал хүртэж байсан. Тэр бүрийг тоочиж мэдэхгүй. Оросын сансрын нисгэгч В.Жанибеков бас зураач юм билээ. Миний зурсан зургийг үзээд таалагдсан юм болов уу надад 24 өнгийн усан будаг бэлэглэж байсан. Олон медаль хүртэж байсан ч энэ шагнал маань надад хамгийн дээд, эрхэм нь санагддаг.
-Мэргэжлийн багшийнхаа тухай уншигчдад ярьж өгөөч?
-Мэргэжлийн суурийг маань ШУТИС-ийн Э.Эрдэнэбат багш маань тавьж өгсөн. Багш маань онол заахаас гадна дадлагад их дагуулж явдаг байсан нь ирээдүйд маань их хэрэг болсон гэж боддог. Оюутан байхдаа "Тавилга" ХХК-ийн загварын цехэд загвар зохион бүтээгч, мужаан хийж байсан юм. Эндээс уран зургаас модны салбар руу орох алхмаа хийсэн. Манайд одоо багшилж байгаа магистр багш Л.Сүрэнжав тэр үед үйлдвэрийн ерөнхий инженер байсан.
-Хэзээнээс "Монгол ур чадвар"-тай холбогдсон бэ. Эксперт багшаар хэрхэн сонгогдсон талаараа сонирхуулаач?
-Модны үйлдвэрлэлийн ажилчдад сургалт зохион байгуулдаг "Модны чадавхийн төв" маань "Монгол ур чадвар" тэмцээнийг зохион байгуулахад оролцдог юм. Би тэмцээний даалгаврын зураг зурдаг байсан. Эксперт багшийн сонгон шалгаруулалт зарлахад оролцоод тэнцсэн. Ингээд 2 дугаар сараас хойш мужааны ур чадварын тэмцээнд нэг ба хоёрдугаар байр эзэлсэн Эрдэнэмөнх, Бат-Орших хоёртой бэлтгэл хийж эхэлсэн. Хоёуланд нь ижил даалгавар өгч бэлтгэсэн.
Гуравдугаар шатанд Эрдэнэмөнхийг түрүүлснээс хойш одоог хүртэл бэлтгэл хийж байна. "Дэлхийн ур чадвар" төсөлд Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ маш их туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Эрих Гиезе гээд герман зөвлөх бидэнд маш их зүйлийг зааж сургаж байна. Энэ төсөл болон энэ зөвлөх багш хоёр маань МСҮТ-ийн чадавхийг нэмэгдүүлэх, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэхийн тулд их зүйл хийж байгаа хүн. Наадмын өмнө гэхэд Эрих багш маань өөрөөсөө илүүчлээд бидэнд арав гаруй банз, өөрийн зохиосон даалгаврыг бидэнд өгсөн. Бид тэр даалгавар, банзаар бэлтгэлээ үргэлжүүлж байна.
-Н.Эрдэнэмөнх та хоёр багагүй хугацаанд бэлтгэл хийж байна. Н.Эрдэнэмөнхийн хувьд 2015 онд дэд байрт орж байсан. Шавийнхаа талаар?
-Н.Эрдэнэмөнхийн хувьд өмнө нь БНСУ-д бэлтгэл хийж байсан, туршлагатай хүүхэд. Багаж, тоног төхөөрөмж, багштайгаа харьцах чадвар сайн. Саяхан Хятадын ур чадварын тэмцээн Шанхайд болсон. Шанхайн тэмцээн "Festool" брэндийн тоног төхөөрөмж дээр явагдсан байна лээ. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг энэ тоног төхөөрөмжийг авч өгсөн. Аравдугаар сард болох "Дэлхийн ур чадвар" тэмцээнд гайгүй оролцох боломж байна гэж харж байгаа. Бид хоёр 9 сард Герман улсад, германы "Дэлхийн ур чадвар"-т орох хүүхэдтэй хамтарсан бэлтгэл хийнэ. Тэндээс бас багагүй туршлага хуримтлуулна гэж найдаж байна.
-Арван жилийн дараа Мөнхмандах ямар байр суурин дээр байх бол. Ирээдүйн төлөвлөгөөг сонирхуулаач?
-Өнгөрсөн жилээс төгссөн мэргэжлээрээ буюу үйлдвэрлэлийн дизайны хичээл орж байгаа. Иймээс Үйлдвэрлэл дизайны урлантай болох зорилго тавиад ажиллаж байна. Одоогоор модны тоног төхөөрөмж авч тавьсан, метал, арьс шир, ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дутуу байгаа. Би өөрөө хар метал /ган, болд гм/-д их хоббитой. Оюутнуудад дутагддаг зүйл нь дадлага, тоног төхөөрөмж. Амьдралд, ирээдүйд хэрэгтэй зүйлс нь энэ учраас энэхүү урлангаа урлангийн дайтай болгож хэдэн сайхан мэргэжилтэн бэлтгэн гаргана гэж зорьж, мөрөөдөж ажиллаж байна даа.
-Олон улсын тэмцээнд нь амжилт хүсье. Эх орныхоо нэрийг дуурсгаарай.
Д.Төв