"HBO"-ийн хамгийн алдартай цувралуудын нэг болох "Game of Thrones" цувралын VII улирлын I ангийг нийт 10.1 сая хүн үзэж, дээд амжилт тогтоосон гэдгийг "Nielsen" компани онцоллоо. Энэ нь 8.11 сая хүн үзсэн V улирлын сүүлийн анги болон 2015 онд цацагдсан эхний ангийг хандалтаараа давсан үзүүлэлт юм. Энэ тоон үзүүлэлт нь “HBO” телевизээр анх удаа цацагдах үед хүлээн авч үзсэн хүмүүсийн тоо учраас онлайн стрийм болон бусад төхөөрөмжөөр үзсэн хэрэглэгчдийн тоо үүнд багтаагүй гэдгийг тус компани тайлбарлажээ.
“Game of Thrones” цуврал шинэ улирлын эхний ангиа өнгөрсөн долоо хоногт цацсан юм. Энэ улирал нь өмнөх улирлуудаас цөөн буюу долоон ангитай гэдгээрээ онцлог болж байна. Гарах ангийн тоо цөөрсөн ч үйл явдлын өрнөл үзэгчдийн сонирхлыг татна гэж кино судлаачид үзэж байгаа юм.
Сонирхуулахад, энэ бүлэг нь сүүлээсээ хоёр дахь бүлэг гэдгийг “HBO” телевиз албан ёсоор зарлажээ.
Б.Ариунболд