Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo Group”-ийн санхүүгийн жилийн II улирлын үйл ажиллагааны ашиг 39 хувиар өсөж, 8.54 тэрбум кронд хүрсэн байна. Ийнхүү ашиг нь өсөхөд Европ дахь ачааны автомашины эрэлт болон АНУ дахь үйлдвэрлэлээ бууруулсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Мөн үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжөөс олох ашиг жилийн өмнөхөөс сэргэжээ. Азид эрэлт хоёр дахин өссөнтэй холбоотойгоор нийлүүлэлт нь 49 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн “Volvo”-ийн үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн салбар II улиралд 54 хувиар илүү захиалга авчээ. Үүнээс гадна тус компани Хойд Америк болон БНХАУ-ын зах зээл дэх ачааны автомашины борлуулалтын төлөвөө нэмэгдүүлсэн байна.
Э.Төгөлдөр