"Mercedes-Benz" компани "X-Class" шинэ ачааны автомашинаа танилцуулсан байна. Энэхүү шинэ загварын үнэ 37 мянган еврогоос эхэлж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сараас Германд худалдаанд гарна гэж тус компани мэдэгдсэн байна.
Өмнөд Африк, Австрали болон Шинэ Зеландад ирэх онд, Өмнөд Америкийн зах зээлд 2019 онд нэвтрүүлэх төлөвтэй байгаа ажээ. “Mercedes-Benz”-ийн зүгээс дундаж хэмжээтэй “X-Class” нь хэрэглэгчдэд зориулсан ачааны автомашины анхны загвар гэдгийг онцлоод, чинээлэг хэрэглэгчдэд санал болгож байгаа гэсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дитер Цетшегийн мэдэгдсэнээр энэхүү загвараараа ачааны автомашины зах зээлд шинэ хэрэглэгчдийг татна гэж үзэж байгаа ажээ. Үүнээс гадна "Mercedes-Benz" компани хийн ялгаруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор гурван сая автомашинаа эргүүлэн татахаар болоод байна.
Дашрамд дурдахад, "Mercedes"-ийн толгой компани "Daimler" дундаж хэмжээтэй ачааны автомашины эрэлт ирэх 10 жилд 43 хувиар өсөж, 3.2 саяд хүрнэ гэж таамаглажээ.
Б.Ариунболд