Энэ сарын 08-нд МАН-ын Удирдах зөвлөлийн аравдугаар хурал болсон юм. Хурлаар МАН-ын дарга М.Энхболд дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн байна.
Үүнд:
1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,
2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,
3. Ирэх сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,
4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх.
Эдгээр саналыг МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн байна. Тэгэхээр тус намын шинэ удирдлагууд есдүгээр сард тодорхой болох нь.