Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаан зарлалаа. Орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэ уралдааны зорилго.
Уралдааныг уран сайхны киноны зохиол, Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол, драмын жүжгийн зохиол, хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулна.
Уралдаанд оролцогчдын материалыг наймдугаар сарын 01-10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт авах юм байна. Уралдаанд ирсэн бичиг баримт, бүтээлийг БСШУС-ын сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах бөгөөд тэргүүн байр бүтээлийн төрлөөс шалтгаалан 4-6 сая төгрөгийн шагналтай аж.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу энэ удаагийн уралдааныг зарлажээ.