Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам Турк улсын Самсун хотноо энэ сарын 18-нд эхэллээ. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчид оролцож байгаа юм.
Чимээгүй олимпийн жүдо бөхийн төрөлд зодоглосон манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртэв. Ийнхүү Мөнх-Оргил Чимээгүй олимпоос гурав дахь медалиаа зүүж байгаа нь энэ.
Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль авсан байна.