Энэтхэгийн эрх баригч Ардын намынхан шинэ Ерөнхийлөгчөөрөө Рам Натх Ковиндыг тодруулжээ. Өнгөрсөн ням гарагт санал хураалт явуулж эцсийн дүнгээ өчигдөр танилцуулсан байна.
Рам Натх Ковинд 65 хувийн санал авснаар Энэтхэгийн 14 дэх Ерөнхийлөгч болж байна. Тэрээр мөн нийгмийн хамгийн доод давхаргаас гаралтай хоёр дахь төрийн тэргүүн болж байгаа юм.
Үүнээс өмнө мөн давхарга буюу далит гаралтай Кочерил Раман Нараянан 1997-2002 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.
Энэтхэгийн одоогийн Ерөнхийлөгч Пранаба Мукержигийн бүрэн эрхийн хугацаа долдугаар сарын 24-нд дуусах аж.
Харин шинэ төрийн тэргүүн тангаргаа дараагийн өдөр нь өргөх юм байна. Сонгогчдын коллегийн бүрэлдэхүүн 4896 гишүүнтэй. Тэдний 776 нь парламентын доод, дээд танхимын гишүүд. Үлдсэн нь муж бүрээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид юм байна.
Дашрамд дурдахад, пүрэв гаригт саналын хуудсыг бүрэн тоолж дууссаны дараа долоон удаа дахин тоолж бататгажээ.
РАМ НАТХ КОВИНД ГЭЖ ХЭН БЭ
Кастын системийн хамгийн доод гарал гэгдэх далит удамтай Рам Натх Ковинд 1945 онд Энэтхэгийн Уттар-Прадеш мужид мэндэлжээ. Тэрбээр Канпурагийн их сургуулийг арилжаа худалдаа, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр зэрэгтэй дүүргэжээ.
Дели хотын болон Улсын Дээд шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн.
1994 онд Уттар-Прадеш мужаас парламентын дээд танхим болох Ражья сабхадын гишүүн болж байжээ.
2006 оны гуравдугаар сарыг хүртэл гишүүнээр ажиллаж, 2015 онд Бихар мужийн амбан захирагчаар томилогдсон байна.
Сонирхуулахад, орчин үед тус улсад далитууд нь хамгийн доод гаралд тооцогдох бөгөөд зөвхөн хар ажил хийх эрхтэй.
Тэрээр Энэтхэгийн Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхөөр албан тушаалаасаа татгалзсан аж. Тэрбээр гэрлэсэн бөгөөд охин, хүү хоёртой.
Сонирхуулахад, орчин үед тус улсад далитууд нь хамгийн доод гаралд тооцогдох бөгөөд зөвхөн хар ажил хийх эрхтэй. Уламжлалт заншлаар урьд насандаа нүгэл үйлдсэн хүнийг бурхан далитууд болгож төрүүлдэг гэж ярих нь бий.
Тус улсын хууль тогтоогчид 1950 онд баталсан Үндсэн хуульдаа шашин болон нийгмийн давхаргын ялгааг халах тухай тусгасан байдаг.
Цаасан дээр бичигдсэн тус хууль бодит амьдрал дээр хэрэгжээгүй хэвээр. Эдүгээ далитууд хүн амын 17.7 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, 200 сая хүн ийм гаралтай юм байна.
Ерөнхийлөгч эрх мэдэл ихтэй ч бэлгэ тэмдгийн шинжтэй
Энэтхэгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил юм байна. Үндсэн хуулиараа түүний эрх мэдэл их ч Ерөнхий сайд илүү давуу эрхтэй байдаг тул бэлгэ тэмдгийн шинжтэй гэхэд хилсдэхгүй.
Энэтхэгийн Сонгогчдын коллеги төрийн тэргүүнээрээ олны хүндэтгэл хүртсэн, улс орныхоо өмнө том гавьяа байгуулсан хүнийг сонгох нь элбэг.
Тухайлбал, 2002-2007 онд тус улсын Ерөнхийлөгчөөр үндэсний пуужингийн хөтөлбөрийг үндэслэгч “эцэг” Абдул Каламыг тодруулж байсан удаатай.
Эх сурвалж: ВВС