Төрийн албаны зөвлөлөөс төрийн бүх шатны байгууллагуудад хяналт, шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх гэж байна.
Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан эрх мэдлийнхээ хүрээнд шалгалт явуулж, гарсан алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна. Шалгалтыг УИХ-аас баталсан дарааллын дагуу наймдугаар сарын 25-наас яам, агентлагуудаас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ шалгалтад орон нутгаас зөвхөн Дархан-Уул аймгийг хамруулах аж. Учир нь тус аймгийн Боловсролын газраас үйл ажиллагаатай нь холбоотой гомдол ирсэн байна.
“Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, шалгалтад тэнцээгүй зэрэг зөрчилтэй хүмүүс төрийн албанд ажиллаж байсан зөрчлүүд өмнөх шалгалтаар илэрч байсан. Ийм тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Энэ мэтээр төрийн албан хаагчийн томилгоонд шалгалт хийж, хяналт тавина” гэж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан мэдээлэв.
Наймдугаар сарын 25-наас эхлэн төрийн байгууллагуудын захиалгын дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалт зохион байгуулах юм байна.