Тайландын ламыг хүчингийн хэргээр саатуулжээ
Тайландын шүүхээс буддын лам Вирафон Сукфоныг хүчин, луйвар, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган саатуулсан талаар “The South China Morning Post” сонинд өнөөдөр мэдээлжээ.
Тэрээр 2003 оноос хойш хууль сахиулагчдын хараанд өртөх болсон юм. Тухайн үед өөр хоёр ламын хамт хувийн онгоцонд сууж буй дүрс бичлэг интернэтэд тавигдсаны дараа түүнийг мөрдөх болсон байна.
“Louis Vuitton” брэндийн нарны шил, арьсан цүнхтэй байсан нь анхаарал татсан аж.
Учир нь тэд “Louis Vuitton” брэндийн нарны шил, арьсан цүнхтэй байсан нь анхаарал татсан аж.
Вирафон Сукфоны хөрөнгийг хураан авсан бөгөөд үүнд 770 мянган ам.доллартай тэнцэх “Porsche”, “Mercedes-Benz” маркийн авто машин багтжээ. Мөн түүний нэр дээр 41 данс байгааг битүүмжилжээ. Бурирам хотод байрлах буддын сүмээс хүчингийн хэрэгт холбогдох болсон ламыг сүмээсээ хөөсний дараа тэрээр АНУ руу зугтаж амжсан аж.
Тэрээр тус нутагт хувийн шашны төв байгуулан, эртний буддын хойд дүр гэж өөрийгөө танилцуулан хүмүүсийн итгэлийг олж, луйвраа хийж байжээ.
Өнгөрсөн оны зун Тайландын тал АНУ-д хүсэлт гаргаснаар Калифорнид амьдарч байсан түүнийг саатуулсан байна.
Хэрэгтэн шилжүүлэх гэрээний дагуу өнөөдөр түүнийг нутаг буцааж, Бангкокийн нисэх онгоцны буудалд газардахад саатуулжээ. Зөвхөн хүчингийн хэргээр түүнд 20 жил хорих ял оноож болзошгүй талаар Бангкокийн хэвлэлд мэдээлэв.
Эх сурвалж: The South China Morning Post