Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал зохион байгуулах гэж байна. Иймд эрдэмтэн, судлаач, шинжээч, байцаагчдыг тус хурлаар судалгааны ажлаа хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг урьжээ.
Өгүүллийг b_ngrl@yahoo.соm; хаягаар энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Эрдэм шинжилгээний хурал ирэх аравдугаар сарын 13-нд болох юм. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн, шилдэг бүтээлд дараах шагналыг олгоно.
I. Тэргүүн байр- 1:Өргөмжлөл, 400,000төг;
II. Дэд байр-1:Өргөмжлөл, 200,000төг;
III. Тусгай байр-1:Өргөмжлөл, 100,000төг;
Дэлгэрэнгүй мэдээллийг МХЕГ-ын албан ёсны цахим хуудас http://www.inspection.gov.mn/ авах боломжтой.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эрдэм шинжилгээний 5 дугаар бага хурлын удирдамж
Нэг. Үндэслэл
Монгол Улсын хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангахад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлсон бодлого, түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурлан бий болгоно.
Энэхүү хурал нь дээрх чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Хоёр. Сэдэв
-Хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шинжилгээ судалгаа чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
-Эм, биобэлдмэл, уламжлалт эм, эмийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
-Ургамал хамгаалал, хорио цээр, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
-Цацрагийн аюулгүй байдал судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
Гурав. Зохион байгуулалтын үе шат
1.Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2017оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл холбогдох байгуулагуудад хүргүүлж, цахим орчинд байршуулна.
2.Эрдэм шинжилгээний өгүүллийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулах комисс хүлээн авна.
3.Шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлнэ.
4.Эрдэм шинжилгээний бага хурлын урилга, хөтөлбөрийг оролцогчдод аравдугаар сарын 07-ны өдрийн дотор хүргүүлнэ.