Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цэнгэл сумын Цагаан дэнжний хос буган хөшөө цогцолборыг хамгаалах шаардлагатай байгааг нутгийн иргэд хэлж байна.
Сумын төвөөс 6,5 км зайд байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дүрс бүхий буган хөшөө нь 12 м голчтой дүгрэг хиргисүүрийн төвд хоорондоо бараг шүргэлцэн байрладаг аж. Эл хоёр хөшөөний онцлог нь анх байрлуулж тавьсан байдлаараа байгаа бөгөөд ийнхүү хоёр хөшөөг нэг дор байрлуулдаг заншлыг судлаачид нэг гэр бүлийн эр эм хоёрын дурсгалд зориулсан гэж үздэг байна. Мөн ихэнх эрдэмтэд тус түүхийн дурсгалыг буган хөшөөний хөгжлийн эхэн үе буюу хүрэл зэвсгийн үетэй холбон тайлбарлажээ.
Цагаан дэнжний хос буган хөшөө цогцолборын булшны чулуунуудыг нутгийн ардууд олон жилийн турш оршуулгын зориулалтаар, зүй бусаар ашиглаж иржээ.
Нэгдүгээр буган хөшөөний газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см, хоёр дахь нь 240 см өндөр, 22-24 см өргөн, 18-24 см зузаантай ажээ.
Цагаан дэнжний хос буган хөшөө цогцолборын булшны чулуунуудыг нутгийн ардууд олон жилийн турш оршуулгын зориулалтаар, зүй бусаар ашиглаж иржээ. Буган хөшөөний анхны хэлбэр алдагдаж, зарим хэсгийн сийлсэн дүрс өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо элэгдэн бүдгэрчээ. Тийм учраас хөшөөг хашиж хамгаалах, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчлан таниулах ажлуудад анхаарал хандуулахыг орон нутгийн иргэд хүсэж байна.
Дашрамд хэлэхэд, Евразийн эх газарт 700 гаруй, Монголын нутагт 500 гаруй буган хөшөө бүртгэгдсэнээс 80 орчим нь Баян-Өлгий аймгийн нутагт байдаг байна.
2005-2006 онуудад "Монгол Алтайн баруун хэсгийн түүх археологийн дурсгал-І" төслийн хүрээнд Д.Баяр, Ц.Төрбат, Ц.Баттулга, нараар ахлуулсан хээрийн шинжилгээний багууд тус аймгийн нутгаас 70 орчим буган хөшөө илрүүлэн байршлыг нь тогтоож, гэрэл зургийг нь авч баримтжуулжээ.
Ө.Нурболат