Завхан аймгийн Түдэвтэй сумын наадмаар хурдан морины унаач Т.Баасандорж хүнд бэртэл авсан юм.
Хүүгийн биеийн байдал маш муу, "тархины суурь ясны гэмтэл"-тэй гэж онош сумын эмч нэр оношилжээ. Амь насанд нь халтай тул аймгийн Тосонцэнгэл сум руу эсвэл Улаанбаатар руу нисдэг тэргээр зөөх шаардлагатайг ЭМЯ-нд уламжилсан юм.
Бид Түдэвтэй сумын наадмын хурдан морины комисст багтан ажилласан П.Очирбатаас хүүгийн биеийн байдлыг тодруулахад "Сайнгүй хэвээр. Түрүүхэн Тосон сумын эмнэлэг рүү машинаар аваад явсан. 150 км явна. Таван цаг гаруй явдаг. Тэндээс хүүг өнөөдөр нийслэл рүү нисдэг тэргээр хүргэнэ” гэсэн юм.
Т.Баасандорж даатгалтай, өмсгөлтэй байсан байна.