Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс долдугаар сарын 21-ны байдлаар хандивын дансанд 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд энэхүү хандивын аянд нэгдээд байна.
Монголын залуучуудын холбооны Сөүл хот дахь залуучуудын холбоо, том Гуанжау хотын Монголын залуучуудын нийгэмлэг хамтран нэг сая төгрөг мөн 1,750,000 төгрөгийн хорт утааг шүүгч маскын хамт илгээлээ.
Түүнчлэн АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын холбооны 100 орчим аж ахуй нэгж, хувь хүн хамтран хандивын аян өрнүүлж 12,600,000 төгрөг цуглуулснаа илгээжээ. Илгээмжийг ОБЕГ-ын удирдлагад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гардуулан өгсөн юм.
БНХАУ-д сурч, амьдарч байгаа Монголчуудын “Эв нэгдэл ба эх орон групп” болон Өвөрмонголчуудаас түймэр унтраахад зориулж бензин хөрөө, гар чийдэн, үлээгч аппарат зэрэг багаж хэрэгслийг гардууллаа.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олноос нэг өдрийн цалин болох 2,721,000 төгрөг, "Хаан" банкны хамт олон 7,703,900 төгрөгийг 3,172,000 төгрөгийн багаж хэрэгслийн хамт гардуулан өгөв.
“Акима ХХК”-ийн нэгдүгээр хорооллын 32 буудалд үйл ажиллагаа явуулдаг салбараас 160 ширхэг гал унтраах цохиурыг бэлэглэсэн бол “Premium concrete” бетон зуурмагийн компанийн зүгээс хөдөлмөр хамгааллын 20 ширхэг гутлыг хандивлажээ.