Өнөөдөр Монгол Ардын намын төв байр, Тусгаар тогтнолын ордны гадна МАН-ын гишүүд тайван цуглаан хийж байна. Тэд тус намын бага хурлыг нээлттэй явуулж, их хурал зохион байгуулах ажлын хэсэгт эсэргүүцлийн хөдөлгөөнөөс доод тал нь гурван хүнийг оруулж, зохих өөрчлөлт хийе гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Тэд шаардах хуудсын хариуг долоодугаар сарын 27-ныг хүртэл хүлээх бөгөөд 27-ны өдөр хариу ирэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Тус цуглааны талаар МАН-ын гишүүн Л.Атараас тодрууллаа.
-Эсэргүүцлийн хөдөлгөөнийг яагаад зохион байгуулж байна вэ?
-МАН-ын жирийн гишүүд намынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, намын үйл ажиллагаа болохгүй байгааг харж байна. Ард түмнээсээ, тодорхой хэлбэл жирийн намын гишүүдээсээ хол тасраад бидний санаа бодлыг шийдвэртээ тусгахгүй байна. Үндсэн эд эсээ тоохгүй байна.
Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ичгүүртэйгээр үнэмлэхүй ялагдлаа.
Зөвхөн намын дээр байгаа хэдэн сайд дарга, УИХ-ын гишүүд МАН-ын бодлогыг буруу хийгээд байна гэж үзээд бид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна.
Хэн нэг гишүүн намын шинэчлэлийн талаар ярьдаг ч ямар нэг албан тушаал аваад дуугүй болчихдог. Намын том эрх ашиг, цаашлаад Монголын ард түмний хөгжлийн бодлого тасарчихдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ичгүүртэйгээр үнэмлэхүй ялагдлаа. Хөгжлийн бодлого, намаас гарч буй шийдвэрүүд оновчтой биш, иргэд энэ бодлогыг харахгүй байгаа учраас энэ ялалтууд ялагдал болж хувираад байна.
-Та бүхэн намдаа ямар шаардлага тавьж байна вэ?
-50 хувьд нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл оруулаач, тэгж байж дээд доод бодлого хоёр цэгцэрнэ гэж үзэж байна. Маш олон чадалтай намын гишүүн бий. Гэтэл намын удирдлагууд хэтэрхий данхайгаад тэднийг сонсохоо байчихсан байна.
Дөрөв хоногийн өмнө бид хэвлэлийн бага хурал хийж эсэргүүцлийн хөдөлгөөн хийхээ зарласан. Тэр үетэй давхцаад намын дарга маань бага хурал хуралдуулж шинэ даргаа сонгохоо мэдэгдсэн. Намын бага хурал болно гэдэг их хурлын товыг зарлана гэсэн үг. Тиймээс бага хурлаа нээлттэй хийж, намын гишүүдээ оруулаач гэсэн хүсэлт тавьж байна. Цаашлаад их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг бидний эсэргүүцлийн хөдөлгөөнийхнөөс оруулаач. Бид үгээ хэлье. Жирийн намын гишүүдийн дуу хоолойг сонсгоё. Бодлого шийдвэр гарахад бид өөрсдийн дуу хоолойгоо сонсгож, өшөө сайн өөрчлөлт оруулъя гэсэн шаардлага тавьж байна.
-Та бүхэнд намын зүгээс ямар нэг хариу ирсэн үү?
-Одоогоор бидэнд цэгцтэй хариу хэлж, бидэнтэй гарч ирж уулзсан, ямар нэгэн албан тушаалтан алга. Гэхдээ жирийн намын гишүүд нь ордныхоо өмнө ирээд сууж байхад огт тоохгүй өнгөрөөхгүй байх гэж бид найдаж байна. Тийм ч учраас намынхаа нэр хүндийг бодож тайван замаар сууж байна. п
Нам маань цэгцэрч, хамтын үзэл бодол нэгтгэсэн нам болно гэж найдаж байна. Ардын нам маань ардын л нам байх ёстой. Хөрөнгөтнүүдийнх биш. Өнөөдөр намын үзэл бодол, үнэт зүйлс маань хазайгаад байна. Хөрөнгөтнүүд бодлого гаргаж, намын жирийн гишүүд зөвхөн хүний алган дээрх бөмбөлөг шиг хөдөлж байна.
Нэмж хэлэхэд бид хэн нэгний гар хөл биш. Зөвхөн үзэл бодлоороо нэгдсэн. Өнөө өглөөний байдлаар 300 гаруй хүн цугларсан. 27-ны өдрийг хүртэл түр хүлээнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид хурц хэлбэрийг сонгоно.