-Бурхан багшийн зарлигийн цоморлог Ганжуур сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Та ямар илтгэл хэлэлцүүлэв?
-Би Ганжуур судалдаггүй. Голдуу түүх, уран зохиол, Монгол Түвдийн харилцаа холбооны талаар судалгаа хийдэг юм. Гэхдээ энэ хурлын сэдэв надад таалагдсан. Тодорхой нэг сэдвээр болж байгаа хуралд оролцсон хүн бүр тэр сэдвийг ойлгож, тэр талаар судалсан учир бүгд идэвхтэй оролцож, санаа бодлоо хуваалцсан тийм хуралд би дуртай. Өргөн хүрээтэй, том том хурлуудад бол өөр өөр сэдвийн илтгэл хэлэлцүүлэхэд тэр талаар ажиллаагүй, сэдэв нь хол учир хүмүүс ойлгохгүй, сонирхолгүй хурал болдог тал бий.
Түүнээс гадна аавын гэр музейд байгаа Ганжуур, түүний холбогдолтой судруудыг судлаачдад танилцуулах завшаан олдлоо гэж урилгыг талархаж хүлээж авсан. Миний аав Цэндийн Дамдинсүрэнгийн Гэр музейд хадгалагдаж байгаа Хүрээ барын төвд Ганжуур, Ганжууртай холбоотой хэд хэдэн судрын талаар мэдээлэл өглөө. Аавын гэр музейд 1300-гаад монгол, 2000-аад түвд ном, судар хадгалагдаж байна. Түвд барын Ганжуур, Ганжуурын судрууд нь манай эцгийн цуглуулгын сор бүтээлүүд нь юм.
-Шашны холбогдолтой энэ бүх ном, судруудыг Ц.Дамдинсүрэн гуай өөрөө эрэл хайгуул хийж, олж цуглуулсан юм байх даа?
-Тийм ээ. Ганжуур судар манай аавын гэрт ирсэн түүх нь бас сонин. Ганжуурыг хэвлэх, хөрөнгө хүч гаргахад Богд хааны их хатан Дондогдулам томоохон өглөгийн эзэн болсон. Тиймээс Ганжуурын анхны дардсыг өглөгийн эзэнд өргөн барьсан гэсэн яриа байдаг. Цагаандарь хатан энэ Ганжуурыг янз бүрийн бурхан тахилтай хамт өөрийн төрсөн нутаг Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт аваачсан. Нутагтаа жижигхэн дуган бариулаад, ном, судруудыг залсан.
1930-аад оны хэлмэгдүүлэлт, эсэргүү нугалааны үед тэр дуганыг шатаахад, нутгийн учир мэдэх хүмүүс Ганжуурын анхны дардсыг хадгалсан юм билээ. Сүүлд уг Ганжуурыг тэр хошууны хуучин харьяат нэг өвгөн хадгалж байгаад бурхан болохдоо “Энэ Ганжуурыг Гүнгэрваатай нь, шуумал Махагал бурхныг Ц.Дамдинсүрэн гуайд өгөөрэй” гэж эмгэн, хүүхдүүддээ захиж, гэрээслэл бичсэн гэдэг. Би даанч тэр өвгөн хүний нэрийг мэдэхгүй. Тэр ёсоор өвгөний өөд болсон хойно эмгэн нь миний эцэг Ц.Дамдинсүрэнд ирүүлжээ.
Аав хуучин монгол хүний ёсоор өөд болоочийн хойчийн буянд зориулж Гандан хийдэд Лхогтой гүнрэг уншуулах зэргээр өргөл өргөсөн тухай аав тэмдэглэлдээ бичсэн байдаг. Ингэж Ц.Дамдинсүрэнгийн ном судрын цуглуулгад Хүрээ барын түвд Ганжуурын анхны дардас ирсэн түүхтэй юм.
-Гэр музейд монгол, түвд 3000 гаруй ном судар хадгалагдаж байгаа хэрэг үү?
-Тэр бүх ном, судраас зөвхөн Ганжууртай холбогдолтой түвд, монголоор бичсэн янз бүрийн номыг онцолж хэлэхэд, Банзрагч, Очроор огтлогч, Жадамба хэд хэдээрээ байна. Сая Амгалан лам ”Энэ танай аавын ном шиг байна” гээд надад нэг ном үзүүлсэн. Тэр номон дотор яг аавын номнуудынх шиг бичиг, тэмдэглэл хийгээд хавчуулсан байна. Ер нь аав ном шинээр авахдаа тэр номоо үзээд, юугаараа онцлог, ямар хийдээс ирсэн, аль хийдийн бар, ямар орчуулагчдын орчуулга болохыг тодорхой бичиж тэмдэглээд номондоо хавчуулдаг.
-Ганжууртай холбогдолтой ном, судруудаас нь Та нэгийг онцолж, сонирхуулаач?
-Жишээ болгож Алтангэрэл судрын тухай товч өгүүлж болох юм. Алтангэрэл судар нь улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай золгуулах асар их ид хүчтэй, онцгой эрдэмтэй гэж үздэгийг олон түмэн гадарлах байх аа. Манай эцэгт ном хийгээд гар бичмэлээр Алтангэрэлийн нэлээд олон хувилбар бий. Аав Алтангэрэлийг нэлээд чухалчилж үздэг байсан. Олон ч хувилбарыг нь цуглуулсан. Нэг өгүүлэлдээ “Би Улаанбаатарт Алтангэрэлийн 30-аад гар бичмэл, бар хэвлэлийн хувилбарыг уншиж үзсэн” гэж бичсэн. Аавын гэрт хуучны авдрууд бий. Аав уламжлалт авдарт дуртай байсан. Тэр авдарт монгол, түвд нийт 30-аад Алтангэрэл бий.
Аав ховор чухал судар нэг айлд байгаа гэж Лувсанчүлтэм өвгөнөөс мэдсэн байж. Уг номыг олуулахаар Лувсанчүлтэм гуайг дахин дахин гуйж, ажил болов. Эртний судар хадгалж байсан айл олон үе дамжуулан шүтэж ирсэн судраа өгөхдөө тийм ч дуртай биш. Тэгэхээр нь Лувсанчүлтэм гуайд олон удаа “Та очиж асуу” гээд гуйлга түүлгэ болж арай гэж олж авсан байна. Үүнд манай эцэг маш их баярлаж, зуучаар ажилласан Лувсанчүлтэм гуайд баяр хүргэж байжээ.
Нөгөө номд хавсаргасан зурвас тэмдэглэлдээ, “Энэ Алтангэрэл хэмээх судрыг Архивын Лувсанчүлтэмээр гар дамжуулан, мөн архивт ажиллаж байсан Цэрэнпил гэдэг авгайгаас авлаа. Үүний оронд Бээжин барын Алтангэрэл, Саран хөхөө хоёрыг өгөв. Чухал хэрэг бүтсэн учир Лувсанчүлтэмд вандан хадаг дэвшүүлэв” гэж бичсэн байна. Өнөөх Алтангэрэл судрын талаар том цаасны хоёр талд нэлээд өргөн тэмдэглэл бичиж, их нямбай ажилласан нь хавчуулсан бичгээс мэдэгдэнэ. Энэ тухай би сая Ганжуур судлаач эрдэмтдэд танилцууллаа.