Зургадугаар сарын банк санхүүгийн салбарын голлох дүн мэдээг өнөөдөр Монгол банкны мэргэжилтнүүд танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт (М2) 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болов. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлжээ.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН БҮТЭЦ
- Төгрөгийн хадгаламж 7127 тэрбум төгрөг (53 хувь)
- Валютын хадгаламж 2321 тэрбум төгрөг (17 хувь)
- Төгрөгийн харилцах 2028 тэрбум төгрөг
- Валютын харилцах 1316 тэрбум төгрөг
- Банкнаас гадуурх мөнгө 661 тэрбум төгрөг байна.
ХАДГАЛАМЖ
- Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байна.
- Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
- Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, 1 хувийг бусад салбарт олгосон байна.
ЗЭЭЛ
- Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 1 нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрчээ.
- Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв.
- Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгожээ.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
- Ипотекийн зээл 4177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ.
- Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг (41 тэрбум төгрөг) хөтөлбөрийн хүрээнд олгожээ.
ЗЭЭЛИЙН ХҮҮ
- Өнгөрсөн сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байжээ. Харин үлдэгдэлд тооцсон жигнэсэн дундаж хүү 18.3 хувьд хүрчээ.
- Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувьд хүрчээ.
ХАДГАЛАМЖ
- Төгрөгийн хадгаламжийн үлдэгдлээр жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.1 хувьд хүрсэн.
- Тухайн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрчээ.
- Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болжээ.
ХАНШ
Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.
Тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2367 төгрөг байв.