Элэгний В, С вирүсийн илрүүлэг болон элэгний С вирүс тоолох шинжилгээнд хамрагдах тухай иргэдэд зориулсан зөвлөмж
Элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээний тухай:
Элэгний В, С вирүс нь элэг, цөсний үйл ажиллагаа, элэгний хатуурал болон элэгний хавдрын үндсэн шалтгаан нөхцөл юм. Судалгаагаар Монгол улс элэгний вирүсийн халдвар, элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүр бичигдэж байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр есдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
Тэгэхээр элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах нь нэн түрүүний ажил боллоо. Элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ дээр дурьдсан өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, вирүсийн халдвартай эсэхээ эрт тодорхойлуулах, ачаалал тоолох нарийн шинжилгээнд хамрагдах, цаашлаад оновчтой эмчилгээнд цаг алдалгүй хамрагдах зэрэг олон талт ач холбогдолтой.
Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, үйлчлүүлэгчиддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн цөм хэсэг нь 40-65 насныханд чиглэв. Элэгний В, С вирүсийн илрүүлэг, С вирүсийн ачаалал тоолох шинжилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй шинжлэх зорилттой.
- 40-65 насны иргэд ЭМД-аа 2016 онд бүтэн, 2017 оны зургаадугаар сарыг дуустал төлсөн,
- НД-аас авсан зардлын үлдэгдэл хүрэлцэж байгаа тохиолдолд Элэгний В, С вирүсийн илрүүлэг, элэгний С вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах ЭРХТЭЙ.
Иргэн та 40-65 насны хязгаарт багтаж байгаа бол
- Харъяа өрх /сум/-ийн эрүүл мэндийн төвд хандан элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй шинжлүүлэх эрхтэй.
- Бусад насны буюу 39-өөс доош, 66-аас дээш насны иргэд “Гялс” анагаах ухааны төвд элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд тус бүр 7000₮-өөр хамрагдан, С вирүс илэрвэл ачаалал тоолуулах шинжилгээнд ЭМД-аар үнэ төлбөргүй хамрагдана.
Элэгний С вирүсийн ачаалал тоолох шинжилгээ: Энэ шинжилгээнд “+” буюу эерэг оношлогдсон, 39-өөс доош, 66-аас дээш насны иргэд “Гялс” анагаах ухааны төвд дэлхийд тэргүүлэгч өндөр мэдрэмж, өвөрмөц чанар бүхий АББОТТ-ын төхөөрөмжөөр С вирүс тоолуулах боломжтой.
Төгсгөлд нь хэлэхэд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр есдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Элэгний С вирүсийн эмчилгээний явцад 3 удаа шинжилгээ хийлгэх заалттай.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд эхний 2 удаагийн шинжилгээг “Гялс” төвд үнэгүй шинжлүүлэх боломжтой бөгөөд гурав дахь шинжилгээг тарифийн дагуу өгнө. /Үнэ: 120 000₮/
Дэлхийд таашаагдсан, чанартай үйлчилгээг
Дэргэдээсээ авах боломжийг бүү алд!
Гол нь таны ЭМД-ийн төлөлт 2016 оных бүтэн, 2017 оны зургадугаар сарыг дуустал төлсөн байх шаарлагатайг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.
Холбоо барих: 7575-4411, 7575-4433,