Хэрвээ Вашингтон Европын компаниудад хохирол учруулахуйц хориг арга хэмжээг Оросын эсрэг авбал Брюссель сөрөг алхам хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер АНУ-ын конгресст хэлэлцэж буй хориг арга хэмжээ Европын эрчим хүч болон бусад бизнест цохилт өгвөл ямар хариу барихаа нэн даруй авч хэлэлцэхийг уриалжээ. Лхагва гарагт болох комиссын хуралдааны санамж бичигт “Хэрэв АНУ-ын арга хэмжээнд ЕХ-ны саналыг харгалзахгүй бол Брюссель цөөн хоногийн дотор алхам хийхэд бэлэн байх ёстой” гэж тэмдэглэснийг FT-ийн сурвалжлагч олж үзсэн юм.
АНУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд москвагийн зүгээс оролцсон хэмээн буруутгаж, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцсон юм. Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт санал хурааж, Орос төдийгүй иран, Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар бэлтгэж байв. Уг хуулийн төслийн өмнөх хувилбараар зургадугаар сард санал хураахад 98 хувийн саналаар дэмжигдсэн билээ.
Гэвч Пхеньяны эсрэг хоригийг нэмэхийн тулд эцсийн санал хураалтыг хойшлуулсан аж. Ерөнхийлөгч Дональд Трамп уг хуулийн төсөлд хориг тавибал конгрессийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Учир нь өнгөрсөн оны сонгуульд Москвагийн оролцооны талаар конгресс дэх БНН ба АН-ын гишүүд бараг ижил байр суурьтай байгаа юм. Ням гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс тус засаг захиргаа хуулийн шинэ хувилбарыг дэмжинэ гэж мэдэгдээд ноён Трамп гарын үсэг зурах байх хэмээв. Тэрбээр ABC News-т ярихдаа “Засаг захиргаа Оросын хувьд хатуу бодлого барихыг дэмжиж байгаа. Тухайлбал, хоригийг хэрэгжүүлэх асуудлаар. Хуулийн төслийн анхны хувилбар дутуу дулимаг байсан. Гэхдээ бид сенат болон төлөөлөгчдийн танхимтай хамтран ажиллаж байгаа. Шаардлагатай өөрчлөлтийг оруулж чадсандаа баяртай байна. Одоо бид хуулийг дэмжиж байна” гэжээ.
Брюсселийн зорилго нь энэ тохиолдолд шинэ хориг ЕХ-ны ашиг сонирхлыг хөндөхгүй гэсэн амлалтыг Трампаас бичгээр буюу мэдэгдлээр авахад төвлөрч байгааг ажиглагчид тэмдэглэв. Европын комиссын санамжид дурдсан өөр нэг санаа бол АНУ-ын хуулийг Европт хүлээн зөвшөөрөх буюу тулгахаас зайлсхийх, ДХБ-ын журмын хүрээнд хариу арга хэмжээ боловсруулах явдал юм. Энэхүү алхам Оросын төслүүдэд оролцдог Европын эрчим хүчний компаниуд, ялангуяа Орос, Германыг холбосон хийн хоолойн хоёр дахь шугам тавих ажилд хамтарч буй компаниудад дээрх хориг хохирол учруулж магадгүй гэсэн түгшүүрээс үүдэлтэй.
Nord Stream 2 төслийг Германы тал хүчтэй дэмжиж байгаа боловч ЕХ-нд маргаан үүсгэсэн агаад Польш болон зүүн Европын орнууд Оросоос эрчим хүчний хамаарал нэмэгдэнэ хэмээн болгоомжилж буй. Гэвч Брюссель АНУ-ын хоригийн нөлөө ганц шугамаар тогтохгүй, Оросоос Украин руу тавьсан хийн хоолойн засвар үйлчилгээ, Каспийн тэнгисийн хийн төслүүд, Египетийн эрэг хавийн хийн нөөцийн олборлолт зэрэгт саад учруулна гэж үзэж байна. Уг санамжид дурдсанаар “Хориг ЕХ- ны журмын дагуу төмөр зам, усан тээвэр, санхүү, уул уурхай болон бусад салбарт Оростой хууль ёсны бизнес хийж буй олон компанид сөрөг нөлөөтэй” аж.
Брюсселийн энэхүү бэлтгэл нь Вашингтоны зүгээс ганцаар эдийн засгийн сэлэм эргүүлж буйд сэтгэл дундуур байгаагийн илрэл юм. Ноён Юнкер түүнчлэн Трампын засаг захиргаа Европын ган үйлдвэрлэгчдэд нэмэлт тариф тогтоох сүрдүүлгээ хэрэгжүүлбэл яаралтай хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. АНУ-ын эрчим хүчний компаниуд бас хоригийн улмаас Оросын бизнесээс олох ашгаа алдана хэмээн болгоомжилж буй. Гэхдээ Брюсселийн энэхүү түгшүүр Цагаан ордны шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус. Конгрессын тагнуулын хороо Трампын хүргэн, Цагаан ордны зөвлөх Жаред Кушнерийн өнгөрсөн онд ОХУ-ын Элчин сайд, Оросын банкны төлөөлөгч, Оросын хуульч Наталья Весельницкая нартай уулзсан асуудлыг энэ долоо хоногт авч үзэхээр төлөвлөжээ.
Ноён Трампын том хүү, бага Дональд Трамп болон түүний сурталчилгааны менежер Пол Манафорт нар Оросын албаныхантай уулзсан талаараа сенатад хаалттай мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр саяхан томилогдсон Энтони Скарамуччи CNN-д хэлэхдээ “Хэрэв оросууд үнэхээр сонгуулийг хакердаж, мэйлүүдийг ил гаргасан бол бид хэзээ ч олж мэдэхгүй байсан. Хэзээ ч нотолгоо олж чадахгүй. Тэд хакердах болон залилах арга барилдаа хэт итгэлтэй хүмүүс” гэж Ерөнхийлөгч түүнд ярьсныг дурдав. Тэрбээр ноён Трамп Москва сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдэгт итгэлгүй байгааг онцолжээ.
Шинэ хориг батлагдвал ноён Трамп Орос, Иран, Хойд Солонгосын эсрэг ямар ч арга хэмжээг дангаар цуцлах буюу зөөлрүүлэх эрхгүй болох юм. Тэрбээр энэ талаар конгресст хүсэлтээ бичгээр ирүүлэх ба конгресс 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, эсэх тухайд шийдвэр гаргана. Өмнө нь цуцлах асуудлыг гүйцэтгэх засаглал дангаар шийдэж, Цагаан ордны эрх мэдлийн хүрээнд хамаардаг байсан юм.
Жим Брандсен