Эхлэл. Хөдөөнийхний “түрэмгийлэл”
Улаанбаатарчууд хөдөөнийхэндээ дургүй. Арай гэж иргэншин суурьших аядан, хотын соёл нэвтрүүлэн ядаж байхад нь саад хийж байна гэдэг утгаар дургүйцнэ. Ялангуяа намар оюутнууд ирэх үеэр нийслэлийнхэн их унтууцна. Тэдэнд үлгэрийн киноны болхи бүдүүлэг баатрын нэрийг өгөн “Орк”-ууд хэмээн хочлох нь нийтийн сүлжээнд түгээмэл. Үнэхээр ч хөдөөний оюутан цугларахын цагт хотын эмх замбараа хөндөгдөж, нийтийн ариун цэврийн байдал дордчих шиг болдог. Дордчих шиг гэх юу байх вэ, дорддог юм. Хэдэн сарын дараа харьцангуй дээрдээд явчих шиг болдог нь нэг талаасаа хөдөөнийхэндээ дасдаг, нөгөө талаас хөдөөнийхэн нь харцангуй хотшоод ирдэгийн аль алин нь байх.
Хөдөөнийхөөр нь дуудах шоолох үзэгдэл нэн шинэ хотынхон буюу суурьшлын соёлд хөл тавиад удаагүй байгаа үеийнхэнд илүү ажиглагддаг. Дөнгөж өчигдөрхөн яаж хөглөж байсныг нь илүү их сануулдаг, өөрөөсөө ичих сэтгэлийн дутуу анисан шархыг сэдрээдэг болоод тэгдэг байх. Ухаандаа тамхиа дөнгөж хаяж, архиа арайхийн орхиж байх үед тамхи татсан хүн харахаар уур хүрч, согтуу нэгнээ үзэн ядах сэтгэл оволздог гэдэгтэй төстэй зүйл.
“Цэнддоо” нийтлэл нэвтрүүлэг “Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн” нийтлэлийг хүргэж байна.