Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж арслан цол хүртсэн Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам болно.
Шинэхэн арслангийн төрөлх сум Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлд тус аймгийн Засаг даргын тамгын газраас маргааш уг наадмыг зохион байгуулна.
Ц.Содномдорж улсын их баяр наадамд 9 жил зодоглож сүүлийн жилүүдэд түрүү бөхөөр зүй ёсоор нэрлэгдсээр ирсэн. Ийнхүү ес дэх жилдээ ес даван түрүүлж арслан цол хүртсэн. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байсан удаатай.
Шинэхэн арсланд хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулах юм байна.