Туул голын усны чанарын 2017 оны 6 дугаар сарын төлөв байдал
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын дагуух судалгааг 6 дугаар сарын 8-нд хийж, хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 10 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт, хотоос дээш болон хот орчимд 60- 120 мкСи/см байсан нь өмнөх сараас бага зэрэг ихэссэн ба хотоос доош, Сонгины доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт 600- 680 мкСи/см-т хэлбэлзэж, өмнөх сараас 2- 3 дахин ихэссэн байлаа.
Сорьц авах үед Туул голын цутгал Улиастай, Сэлбэ, Дунд гол урсацгүй байжээ.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба хотоос дээш хэсэгт MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Хотоос доош буюу Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас гарч буй бохир ус нийлснээс доош, Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, шинжилгээний аргын мэдрэх чадвараас бага буюу <0.05 мгО/л байсан.
Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 86.5- 157 мгО/л байгаа нь МNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас 28-52 дахин /2 дугаар зураг/ давж, голын энэ хэсэгт усны чанар өмнөх сарынхаас муудаж, голын усны хүчилтөрөгч, органик бодисын агууламж онцгой их бохирдол (цаашид ОИБ)-ын түвшинд хүрсэн байна.
Туул голын усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 17.53- 34.76 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 35- 69 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.170- 1.588 мгР/л-т хэлбэлзэж, ХА-аас 12- 16 дахин давсан бохирдол илэрч, эрдэс азотын агууламж 10ХА-аас давж, их бохирдол (цаашид ИБ)-ын түвшинд тус тус хүрчээ.
Дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Туул голын усны эрдэсжилт, хотоос дээш болон хот орчимд өмнөх сараас бага зэрэг, хотоос доош буюу Сонгины доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт өмнөх сараас 2-3 дахин ихэссэн байна.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хотоос дээш хэсэгт хэвийн байсан ба MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байсан ба хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлсний доош хэсэгт усны чанар өмнөх сарынхаас муудаж, голын ус хүчилтөрөгчийн хангамжгүй, органик бодисын агууламж онцгой их бохирдлын түвшинд, эрдэс азотын агууламж их бохирдлын түвшинд тус тус хүрч, маш их бохирдолтой байлаа.