Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр /2017.07.27 / цахимаар хуралдлаа.
Ургацын урьдчилсан баланс ирэх сарын 18-ны дотор гарна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд мэдээлэв.
Энэ удаагийн хурлаар аймгуудын зуншлага, Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу авсан арга хэмжээ, аймгийн аюулгүй нөөцөд бэлэн байгаа өвс, тэжээл, хадлан бэлтгэх боломжгүй бол аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авахаар төлөвлөж байгаа аймаг сумын мэдээлэл, аймаг сумдын нутаг, улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт малын отор нүүдэл хийх, зах зээлд нийлүүлэх боломжтой малын тоо, 2017-2018 онд өвөлжих малын тоо, өвөлжилтийн байдал, малын өвчлөл, ургацын байдалтай холбогдуулан Засгийн газарт тавих санал зэргийг хөндсөн юм.
Улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжинө.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан. Энэ нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон тухай мэдээлсэн. Энэ сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай. Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн.
Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн, 43 хувьд гандуу, 34 хувьд гантай байна.
Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон. Оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ.