ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Конгрессын Сенат пүрэв гарагт Орос, Иран, Умард Солонгосын эсрэг Америкийн дангаараа авсан хоригийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа. Хуулийн төслийг батлахын төлөө 98 гишүүн саналаа өгсөн бол хоёр сенатч татгалзжээ.
Мягмар гарагт уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн ихэнх нь дэмжин саналаа өгсөн тул “Америкийн дайснуудтай хоригийн тусламжтайгаар тэмцэх тухай хууль” гэж нэрлэгдсэн уг баримт бичиг Дональд Трампын ширээн дээр очих юм. Дээр дурдсан орнуудын эсрэг хориг тавих арга хэмжээг чангатгахыг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжиж байгаа боловч дээрх хуулийн төсөлтэй танилцсаныхаа дараа шийдвэрээ гаргах ёстой.
Иран, Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг эхэндээ тус тусад нь боловсруулж байсан боловч дараа нь Оросын эсрэг авах хоригтой нэгтгэсэн юм.
Энэхүү баримт бичиг нь Барак Обамагийн засаг захиргааны баталсан Москвагийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хуульчилж өгч байгаа юм. Үүнд 2014 оны 12 дугаар сарын 18, 3 дугаар сарын 6, 2015 оны 4 дүгээр сарын 1, 2016 оны 12 дугаар сарын 29-нд тус тус баталсан хориг арга хэмжээнүүд багтаж байгаа юм. Хориг нь хоёр орны тусгай албад, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөндөж, Оросын компаниуд, тухайлбал газрын тос, хийн компаниудад олгох зээлийн нөхцлийг чангатгаж байгаа юм.
Үүний сацуу хоёр орны сансрыг эзэмших салбарын хамтын ажиллагаа, тодруулбал NASA агентлаг Оросын бүтээгдэхүүн, үйлчилгээг авч байгааг дээрх хоригийн үйлчлэлээс хассан байна.
Хуулийн төсөлд тусгаснаар, ОХУ-ын эсрэг шинэ хориг тухайлбал, банкны актив хөрөнгийг битүүмжлэх эсвэл Оросын Засгийн газрын ашиг сонирхлын үүднээс кибер аюулгүй байдлыг бусниулж буй үйл ажиллагаа” явуулсны төлөө АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзах зэрэг хоригуудыг тавих боломжтой болж байгаа юм. Мөн хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой зарим тохиолдлуудад ОХУ-ын эсрэг шинээр хориг тавих эрхийг төрийн тэргүүнд олгож байгаа юм.
Уг хуулийн төсөлд одоо үйлчилж буй хоригуудыг хүчингүй болгох эсвэл зөөлрүүлэхэд чиглэсэн Ерөнхийлөгчийн боломжийг эрс хязгаарлаж байгаа аж. Ийм алхмуудыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хийхийг Ерөнхийлөгчид хоригложээ. Мөн Москвагийн талаар баримтлах бодлогоо эрс өөрчлөх гэж байгаа тухайгаа хууль тогтоогчдод тусгай илтгэл хэлбэрээр мэдэгдэж байхыг төрийн тэргүүнд үүрэг болгосон байна. Ерөнхийлөгчийн санал болгож буй өөрчлөлтийг дээрх тайлангуудыг хүлээн авах хугацаанаас хамаарч Конгрессын гишүүд хуанлийн 30 эсвэл 60 хоногийн дотор авч хэлэлцэх эрхтэй болжээ. Ингэхдээ чангатгасан хоригийн дэглэмийг бүрмөсөн арилгахын тулд зөвхөн тусгай хууль батлах шаардлагатай болж байгаа юм.
Америкийн Засаг захиргаа дээрх заалтуудын эсрэг байр суурьтай байсан ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон Цагаан ордны бусад төлөөлөгчид Конгрессын гишүүдэд хандан уян хатан байх, Москвагийн эсрэг хоригийг чангатгах эсвэл хүчингүй болгох боломжийг гүйцэтгэх засаглалд олгохыг уриалж байсан юм.
О.Барс