Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Petro Matad" компанийн бүрэн бус гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл 3.6 сая ширхэг энгийн хувьцаагаа өөрийн хоёр хүүхдэд шилжүүлсэн байна. Тэрээр "Petro Matad"-ын гол хувьцаа эзэмшигчдийн нэг "Петровис" компанийн 20 хувийг эзэмшдэг, мөн "Petro Matad" компанийн 13.2 сая ширхэг хувьцааг эзэмшиж байгаа юм. "Petro Matad" компанийн хувьд Хятадын хөрөнгө оруулалттай "Sinopec Mongolia" компанитай хамтран Таац, Баацагааны сав газруудад газрын тосны хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. Ирэх есдүгээр сард ажлаа эхэлнэ гэж компани мэдээлсэн.
Компанийн мэдлийн талбайд 20 тэрбум баррель газрын тосны нөөц байх магадлалтай гэдгийг өмнө нь компани мөн мэдээлж байсан. "Оюу Толгой"-н хөрөнгө оруулагч "Turquoise Hill Resources" компани II улирлын санхүүгийн тайлангаа ирэх даваа гарагт танилцуулахаар товлоод байна. Энэ долоо хоногийн эхээр компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид 2.5 канад доллараас 3.07 канад доллар болж огцом өссөн. "Seeking Alpha"-ийн шинжээчид үүнийг олон улсын түүхий эдийн зах зээлд зэсийн ханш тогтвортой сэргэж байгаатай холбон тайлбарласан байна. Ямартай ч сүүлийн таван өдөрт "Turquoise Hill Resоurces"-ийн хувьцааны ханш 10.31 хувиар өсөж, пүрэв гарагийн арилжаа хаагдах үед 3.96 канад доллар хүрчээ.
Т.Элиса