БНХАУ-ын эрэлтээс хамаараад төмрийн хүдрийн ханш таамаглаж байснаас өсөх төлөвтэй байгаа талаар "Goldman Sachs" мэдээллээ. Ойрын гурван сарын хугацаанд нэг тонн төмрийн хүдрийн ханш 55 ам.доллар байна гэж таамаглаж байсныг 70 ам.доллар болгон нэмсэн байна. Мөн жилийн эцэст ханшийн төлөв нь таван ам.доллараар нэмэгдэж, 60 ам.доллар болно гэж "Goldman Sachs" таамаглалаа.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын эрэлт нэмэгдэж байгаагаас хамаарч, нэг тонн төмрийн хүдрийн ханш 70 ам.доллараас давж гараад байгаа юм. Ингэснээр Бразил, Австралийн нийлүүлэлт нэмэгдэж "Rio Tinto", "BHP Billiton", "Vale" компаниудын олборлолт өссөн байна. "Энэ байдал 2017 оны II хагаст үргэлжлэх боловч 2018 онд бага зэрэг буурах төлөвтэй" гэж "Goldman Sachs" дүгнэсэн байна. Ямартай ч, пүрэв гарагийн арилжаагаар Чиндао боомтод 62 хувийн агууламжтай төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 70.2 ам.доллар болсон байна. Харин өнгөрсөн зургадугаар сарын дунд үед ойролцоогоор 50 ам.доллар байсан юм.
Т.Элиса