БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
"Хөгжлийн төв"-ийн барилга угсралт 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна. 2019 онд ашиглалтад орох, эмчилгээ, асаргаа, амралт сувилаын цогц төв болох "Хөгжлийн төв"-өөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс боломжтой бүх зүйл дээр туслалцаа үзүүлэн ажиллах болно. Барилгын баруун талд байгаа айлын газрыг ирэх долоо хоногт Нийслэлийн газрын албанаас чөлөөлөхөөр боллоо. Зураг төсөл тодорхой бас ойлгомжтой байх хэрэгтэй. Гарц, орцны зургийг мөн тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж байгаа танай компанид талархаж байна." хэмээлээ.
Төслийн нийт өртөг нь 181 сая юан буюу 63,3 тэрбум төгрөгийн төсөвтэй юм байна.